Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Улаан загалмайн нийгэмлэг гэх улс төрийн байгууллага

Улстөржилт нь хэм хэмжээнээсээ хэтэрсэн улсыг жагсаавал манайх өрсөлдөгчгүйгээр нэгдүгээрт бичигдэх нь гарцаагүй. Гурван сая ч хүрэхгүй хүн амтай атлаа улс төрийн 22 намтай. Төрийн албан хаагчид нь улс төрийн харьяалалгүй болсон гэдэг ч тэнд л хамгийн их улстөрждөг. Тэгээд ч болоогүй төрийн бус байгууллага, холбоод нь хүртэл намаас, намын дарга нараас бүрэн хамааралтай болжээ. Хурал, чуулганы уур амьсгал нь хүртэл фракц, бүлэглэл, намын харьяалал харгалзан талцдаг жишиг тогтсон гэхэд болно. Үүний нэг жишээг Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Үндэсний чуулган харууллаа. Саяхан болсон энэ хурлаас ерөөсөө л улс төрийн өрсөлдөөн үнэртсээр байгаад дууслаа. Ерөнхийлөгчид өрсөлдөгчид нь МАН, АН-ын улстөрч байсан учраас тэр. МАН-аас УИХ-д сонгогдон гишүүн болсон Н.Энхболд, АН-аас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон даргаар нь ажиллаж буй Д.Баттулга нар энэ байгууллагын тэргүүнд өрсөлдсөн юм.
Үндсэн чуулганаар тус нийгэмлэгийн дүрмийг өөрчилсөн байна. Ингэснээр МУЗН-ийн тэргүүн дөрвөн жилээр биш хоёр жилийн хугацаатай ажиллахаар болсон. Бас бус өөрчлөлтүүд дүрмэнд оржээ. Үүнээс өмнөх дөврөн жилд УИХ-ын гишүүн Н.Энхболд тус нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Дөрвөн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, БШУ-ы сайд Л.Гантөмөр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, БСШУ-ы сайд асан Н.Болормаа нар байв. Гэхдээ Н.Болормааг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Үндэсний зөвлөлийн хурлаар нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж. Түүнээс хойш ерөнхийдөө энэ байгууллагын ажлыг Н.Болормаа зангидаж явна. МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга нь ямар нэг улс төрийн намын харьяалалгүй байх ёстой байдаг гэнэ. Тиймээс тэрээр намаасаа татгалзсан юм байх.
МУЗН-ийн ерөнхийлөгчийн өрсөлдөөнд Н.Энхболд дөрвөн хүний саналаар илүүрхсэн. Гэсэн хэдий ч энэ өрсөлдөөний араас одоо хүртэл элдэв хэл ам ч тасрахгүй байна. Д.Баттулгыг тус байгууллагын дунд шатны хороодын дарга нарт 20 сая төгрөг амлаж, өөрийн талд санал өгүүлэхээр ятгаж, заримыг нь сүрдүүлсэн гэсэн мэдээлэл гарчээ. Харин Н.Энхболдыг МУЗН-ийн дэргэдэх Анхан шатны хорооноос 15, Хүүхэд залуучуудын хөдөлгөөнөөс 15 төлөөлөгч тус бүр Үндэсний чуулганд дүрэм зөрчиж оролцуулсан гэв. Эдгээр хороо нь тус бүртээ хурлаа хийж, төлөөлөгч сонгоогүй шууд л чуулганд хэдэн хүн оруулж, Н.Энхболд өөрийн талд санал өгүүлсэн гэсэн маргаан гараад буй. Түүнээс салбарууд нь гадна хүн амын тооноос хамаарч Үндэсний чуулганд төлөөлөгч оролцуулдаг дүрмээ баримтлаагүй гэсэн гомдол санал ч нэлээд гарчээ. Шударга өрсөлдөөн лав болоогүй гэж чуулганы төлөөлөгчид хэлж байгаа юм.
Удирдах зөвлөлдөө 19 гишүүн байдгаас 15-ыг нь чуулганаар сонгодог юм байна. Энэ бүтэц нь дөрвөн гишүүнээ өөрсдөө Удирдах зөвлөлдөө нэмж оруулдаг. Шинэ бүтцийн Удирдах зөвлөлд НИТХ-ын дарга Д.Баттулга, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Яаралтай түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдорж, Замын цагдаагийн дарга П.Жаргалсайхан, Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, Улаанбаатар төмөр замын дарга Х.Сэрээнэндорж, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ш.Лхачинжав, СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаяр, “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал Б.Батцэцэг, Нийгмийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын захирал Ц.Нацагдолгор, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Б.Мишээл, Монголын доноруудын холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах, Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга М.Ерболот, Мэргэшсэн улаан загалмайч А.Оюунгэрэл нар багтжээ. Тэд хуралдаад БСШУЯ, ГХЯ, ЭМЯ, Онцгой байдлын ерөнхий газраас дөрвөн гишүүн оруулах юм. Ямар нэг албан тушаал харгалзаж Удирдах зөвлөлд оруулдаггүй юм байна. Ер нь, ямар нэг байгууллагын Удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлд багтах нь нэг ёсондоо моод болсон. Тэгэхээр энд багтсан хүмүүс бүгд үнэхээр хүмүүнлэгийн үйл хэрэг хийх гэж энд багтсан эсэх нь эргэлзээтэй.
Ингээд бүтцээ бүрдүүлдэг юм байж. Гэвч ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн яагаад гарах болов гэдэг нь цаанаа учиртай. Орон даяар 70 мянга орчим гишүүнтэй МУЗН-ийг даргалах сонирхол улс төрийн зарим намд байгаа бололтой. Магадгүй дараагийн сонгуулиар энэ байгууллагыг ашиглахгүй гэх баталгаа үгүй. Тиймгүйсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас өөрийн хүсэлтээр татгалзсан Н.Энхболд, НИТХ-ын дарга Д.Баттулга яагаад сайн дурын энэ байгууллагын ерөнхийлөгч болох гэж тэмцэлдээ тулав гэдэг асуулт гарна. Өмнөх дөрвөн жилд тус нийгэмлэгийг тэргүүлсэн мөртлөө Н.Энхболд дахин хоёр жилээр сунгуулахын тулд нэлээд хүчин чармайлт гаргаж. Тэгээд ч болоогүй МАН-аар овоглодог Н.Болормаагаас эхлээд намынхнаа энэ байгууллагад ажиллуулж байгаа учир ингэж таамаглахад хүргэж байна. Уг нь дүрэм шинэчлэгдээгүй байхад ерөнхий нарийн бичгийн даргад гурван хүн нэр дэвшүүлэн өрсөлдүүлж сонгодог байж. Саяхан болтол Н.Энхбаярын хүн гэгддэг байсан түүнийг гэнэт намаас нь түдгэлзүүлж, төрийн бус байгууллага хариуцуулах болсоныг улс төрийн том зорилготой гэж тайлбарлах нь бий. 2016 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил МУЗН-т яваад байна уу гэсэн хардлага гараад байгаа аж.
1859 онд санаачлан 1919 онд Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг байгуулагдсан түүхтэй. Ашгийн бус төрийн бус энэхүү олон улсын байгууллага хүмүүнлэгийн үйл хэрэг явуулдаг. Нийтдээ 97 сая сайн дурын ажилтантай дэлхийг хэрсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Харин Монголд 1939 онд байгуулагдаж, 1959 онд Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн орноор элсч байжээ. Монгол Улсын хэмжээнд 70 орчим мянган гишүүнтэй тус байгууллага бүх аймаг, суманд салбартай томоохон бүтэцтэй. Зөвхөн татвар төлдөг 70 мянган гишүүнээс гадна сайн дурын ажилтнууд л цөөнгүй ажилладаг. Гадаадын тусламж, төсөл хөтөлбөр тус байгууллагын шугамаар нэлээд хэрэгждэг. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засгийн байдал сайжирсан хэмээн гадаадын тусламж, төсөл хөтөлбөрийн тоо эрс цөөрч, төсөв санхүүд асуудал гардаг болсон гэнэ. Хэдийгээр сайн дурын байгууллага боловч төсөв санхүүгийн зарцуулалтын тайлан, тооцоо нь тийм ч нээлттэй бус байдаг.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллага гэдгээр нь Улаан загалмайн нийгэмлэгийн ойлгож ирснээс бус ингэтлээ улстөржиж дотроо зөрчилдөж, сандал суудлын төлөө улстөрчид уралддагийг нь тэр бүр мэддэггүй. Ямартай л өнгөрсөн сарын сүүлчээр болсон Үндэсний чуулганд уригдан ирж оролцсон Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооны Ази номхон далайн бүсийн болон бусад улс орны төлөөлөгчид ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг хараад гайхаж байхав.
Зах замбараагүй болтлоо улстөрждөг монгол жишгийг ядаж олон улсын байгууллагуудаас салгахсан. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхөөр ид яригдаж байгаа энэ үед төрийн бус байгууллагуудыг улстөрчдийн савраас ангижруулах цаг болжээ. Үгүй бол улстөржилтийн гажиг нөлөө хүрээгээ тэлсээр эрүүл бүтэцтэй байгууллага гэж үлдэхгүй нь бололтой.
БОЛЬЁ ОО
ХУВИЙН АМЬДРАЛАА ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БОЛОРМАА ЮУ Ч БИЛЭЭ ДЭЭ БОЛЬДОО

0 Сэтгэгдэл
2014.03.05
2014.03.05