Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
О.Ганбат: Он гараад гаалийн улсын 314 байцаагчийн ажлын байрыг сольсон
Гаалийн Ерөнхий газар өнгөрсөн жилээс ажилчдаа сэлгэн ажиллуулах болжээ. Энэ талаар тус газрын дарга О.Ганбаттай ярилцлаа.
-Гаалийн байцаагчдыг сэлгэн ажиллуулснаар ямар ахиц, дэвшил гарч байна вэ?
-Нэг газраа удаан ажиллах нь ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй гэдэг. Тиймээс хяналт, шалгалтын улсын байцаагч нарыг нэг гаалийн газар, хороо боомтод удаан хугацаагаар ажиллуулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор өнгөрсөн жил 384 хүнийг сэлгэн ажиллуулсан. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар гэхэд 314 гаалийн улсын байцаагчийн ажлын байрыг сольсон. Эхний ээлжинд ачаалал ихтэй Замын-Үүд, Улаанбаатар, Сэлэнгэ дэх байцаагчдыг сэлгэн ажиллуулснаар зорилгодоо хүрч байна.
-Тухайлбал?
-Төрийн тусгай албан тушаалд ажиллаж буй гаалийн улсын байцаагчдын 74 хувь нь сэлгэн ажиллаж байна. Өнөөдөр 1128 гаалийн улсын байцаагч хилийн боомтуудад ажиллаж, улсын төсвийн орлогын 25-30 орчим хувийг гаалийн орлогоор бүрдүүлж байна. Өнгөрсөн онд явуулсан сонгон шалгаруулалтаас 47 шинэ залуу гаалийн улсын байцаагчаар бид эгнээгээ тэлж, бүгдийг нь Замын-Үүдэд томилон ажиллуулсан. Ингэснээр цаг сайн ашиглаж, төрийн үйлчилгээний чанар, улсын төсвийн орлого нэмэгдэж, авлига, хүнд сурталтай холбоотой гомдол арилсан. Гол нь, гаалийн зөрчил илрүүлэх нь нэмэгдсэн.
-Сэлгээ хйихэд тухайн газраа олон жил ажиллаж, амьдарсан хүмүүсийн хувьд хэцүү байсан байх даа?
-Судалгаатайгаар хийсэн л дээ. Өөрийн чинь хэлснээр суурьшаад олон жил болчихсон хүмүүсийн хувьд нийгэм, эрүүл мэндээс эхлээд хүүхдийнх нь сургууль, цэцэрлэгийн асуудал хөндөгдөнө. Тийм ч учраас бид 50 настай эрэгтэй, 55 настай эмэгтэй ажилчдад сэлгэлт хөдөлгөөн хийгээгүй. Харин залуу боловсон хүчний хувьд сэлгэн өөрчлөлтөд хамрагдсан. Ажиглалтаар гаальчид амьдралын нөхцөл нь сайн Улаанбаатар, Сэлэнгэ, Замын-Үүдэд төвхнөх сонирхолтой байдаг. Гэвч хэн нь Увс, Баян-Өлгий гээд алслагдсан газрын хүнд нөхцөлд ажиллаж, хэн нь нөхцөл сайтай газар ажиллах ёстой билээ дээ. Нэгэнт шийдвэр гарсан учраас биелүүлэх л ёстой.
-Гэхдээ сэлгэн ажиллууллаа гээд гаальчидтай холбоотой хэрэг буурах уу. Өнгөрсөн жил гэхэд гаальчидтай холбоотой олон хэрэг гарлаа шүү дээ?
-2013-2014 онд үүрэгт ажилдаа хайнга хандсан, өргөсөн тангарагаасаа няцсан, үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн 76 байцаагчид сахилгын арга хэмжээ авч, хариуцлага ногдуулсан. 14 байцаагчийг ажлаас нь халж, 18-ынх нь зэрэг дэвийг нь буулгаж, наймынх нь албан тушаалыг бууруулж, 30 хүнд сануулах арга хэмжээ авсан.
-Саяхан гэхэд Сэлэнгийн гаальчид дөрвөн машин зөгийн бал хилээр гаргах гэж байгаад баригдсан гэх мэдээлэл гарсан. Сэлгэн ажиллуулж байгаа ч зарим нэг байцаагчдад нөлөөлөөгүй бололтой?
-Сэлэнгийн гаальчидтай холбоотой мэдээлэл гарсныг уншсан. Энэ хэргийг нягталж, шалгаж байна. Хэрвээ буруутай нь тогтоогдвол арга хэмжээ авна. Гэхдээ манай гаальчид хүнд нөхцөлд ажилладаг юм шүү дээ. Бараа, бүтээгдэхүүнээ хураалгасан иргэн худал яриа гаргасныг үгүйсгэхгүй. Ямар ч гэсэн хууль, хүчнийхэн л үнэн зөвийг нь тунгаах биз ээ.

0 Сэтгэгдэл