Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“Хорлогчид” хаана явна
“Барилга тойрсон асуудал” цуврал сурвалжлагынхаа өмнөх дугаарт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Home land” хотхон хэрхэн эзэнгүйдсэнийг хөндөн бичсэн билээ. Уг хотхонд хүн амьдарч байгаа гэдгийг ч мартах шахсан албаныхны хайнга байдлаас болж өнөөдөр оршин суугчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болж буй. Хотхоныг барьсан барилгын компанийн эзэн олдохгүй байгаагаас хариуцах эзэнгүй болсон байрны оршин суугчид өвлийг хөвөнтэй дээлтэй давсан гэнэ. Дулаан нь хэд хэдэн удаа доголдож, хамгийн сүүлд гурав хоногийн өмнө гэхэд хоёр өдөр “тэг” зогсолт хийжээ.

Ашиглалтад ороод хоёр жил болж буй байрны нөхцөл байдлыг үзэхээр тус хотхоныг зоривол автомашины гараашийнх нь хэсэг газарт нэлийсэн ус шалбааг болон тогтсон харанхуй орчин угтав. Оршин суугч Б “Манайх гурван нялх хүүхэдтэй. Дулаан зогсчихоор хүүхдүүд даараад ханиад хүрчих юм. Нийслэлийн шуурхай утсанд хэлэхээр хариуцах эзэнгүй учраас удчихлаа гэсэн хариу арав гаруй хоногийн дараа өгч байх жишээтэй. “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас асуухаар “Манайхаас дулаан доголдолгүй, хэвийн явж байгаа” гэдэг. Сүүлдээ хэнд хандахаа мэдэхээ больчих юм. Авто машины гараашид бохир алдахад хэн ч арга хэмжээ аваагүй. Одоо ус алдчихсан байдалтай байна” гэв.
Уг нь, тус хотхоны ашиглалтыг “Хөгжлийн жигүүр” нэртэй СӨХ хариуцан ажиллаж байгаад хоёр сарын өмнө оршин суугчдад мэдээ тайлан байтугай хариуцсан ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр усанд хаясан чулуу шиг алга болсон аж. Түүнээс хойш “Зүмбэр орд” хэмээх компани ус, дулааны асуудлыг нь хариуцан мөнгийг нь өөрийн дансандаа хураах болсон байна. Гэвч гурав хоногийн өмнө халаалт тасарсан талаар тус компанийн инженерт хэлэхэд “Танайх манайд хамаарахаа больсон, битгий залгаад бай” гэсэн хариулт өгчээ. Оршин суугчдын хэлснээр эргэн тойронд шинэ орон сууц олноор баригдахад СӨХ-ны удирдлагууд хотхоноос цахилгаан, дулааны шугам салаалахыг зөвшөөрсөнөөс энэ мэт хүндрэл гарсан гэх хар төрж байгаагаа нуусангүй. Тухайн үед шугам, сүлжээг салаалж байхад нь “Улаанбаатар дулааны сүлжээ“ компанийн хариуцсан байцаагчид хандахад “Хөгжлийн жигүүр” СӨХ нөгөө компанитайгаа тохиролцоод зөвшөөрөлгүйгээр шугам татаад байна” гэсэн хариулт өгсөн удаатай гэнэ.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн инженерийн албаны дарга Э.Батмөнхөөс энэ талаар тодрууллаа.
-“Home land” хотхоны оршин суугчдын гомдлын дагуу явж байна. Тус хотхоны дулаан доголдож, бохир болон цэвэр усны шугамнаас нь ус алддаг гэх юм?
-Манайх дулааны асуудал л хариуцдаг. Ус, бохир халих бол бидэнд хамааралгүй. Уг хотхоны гараашид ус алдсаныг хариуцахгүй гэсэн үг. Үүнийг тухайн орон сууцны ашиглалтыг хариуцсан СӨХ эсвэл орон сууцны контор хариуцна.
-Тэгвэл халаалт яагаад үе үе доголдоод байдаг юм бол. Үүнд хариу өгөхгүй юү?
-Гурав хоногийн өмнө манайд ирсэн гомдлын дагуу бригад гарч үзлэг хийсэн. Байранд өгөх, буцах гэсэн хоёр шугам байдаг юм. Гэтэл тэр хоёр шугамны буцах шугамыг нь хаачихсан байна лээ. Энэ бол СӨХ-ны мэдлийн асуудал. Манайхаас хаалт тавиагүй. Хэрэв манайхаас хаалт тавьсан бол хот тэр чигтээ хөлдөнө. Бид хаалтыг нь нээж өгснөөр өнөөдөр халаалт нь хэвийн болсон байгаа.
-Танай Дамдин гэдэг байцаагч хажуугийн байрнууд зөвшөөрөлгүйгээр шугам салаалуулсан гэж хэлсэн байна лээ. Үүнээс болоод ус бохир халиад, доголдол гараад байгаа юм биш үү?
-Дамдин зөвшөөрөл өгдөг хүн биш. Хэвийн халаалт ашиглалтыг хариуцсан байцаагч. Үндсэн зөвшөөрлийг Дулааны шугам сүлжээний болон Эрчим хүчний зохицуулах хорооны техникийн нөхцөл олгох комисс өгдөг. Харин манайх жижиг барилгад зөвшөөрөл өгдөг. Тиймээс “Home land” шиг цогцолбор хорооллын техникийн нөхцөлийг ЭХЯ өгнө. Харин ойр хавьд нь орон сууц баригдсанаар дулаан доголдох ямар ч үндэслэл байхгүй. Уг хотхоны байран дундуур шугам дамжин гарсан нь дулааны доголдолд хүргэхгүй. Учир нь, хайрцгаар тусгаарлагдсан байдаг юм. Тэгээд ч үндсэн шугамыг ерөнхий төлөвлөгөөний дагуу тооцож тавьсан учраас нөлөөлөхгүй л дээ.
-Уг хотхоны ус, дулааны асуудлыг “Зүмбэр орд” хариуцаж, мөнгийг нь хурааж авсан хэрнээ “Манайд хамаагүй, битгий залгаад бай” гэсэн байх юм?
-“Home land” хотхоны дулааны ашиглалтын гэрээ “Зүмбэр орд” гэдэг байгууллага руу шилжээгүй. Харин “Хөгжлийн жигүүр” нэртэй байгууллагын нэр дээр байдаг. Тэгэхээр “хамаагүй” гэх нь нэг талаар зөв. Гэвч хариуцна гэж оршин суугчдаас төлбөр авч байгаа бол ийм байдлаар хандаж болохгүй л дээ. Оршин суугчдын өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй.
-Энэ компани танайтай хийсэн гэрээнийхээ дагуу хариуцлага хүлээнэ биз дээ?
-Манайх “Зүмбэр орд” гэх компанитай хийсэн тусгай зөвшөөрлийн гэрээ байхгүй. Усны бодлогыг хэрэгжүүлэх газраас цэвэр, бохир ус түгээх зөвшөөрөл авсан байж магадгүй. Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан орон сууцны туслах 21 компани байгаа. Тиймээс жинхэнэ тусгай зөвшөөрөлтэй газарт ус, дулаанаа хариуцуулбал оршин суугчдад хүндрэл үүсэх нь бага. Үйлчилгээ авахад ч дөхөмтэй. “Hoмe land” хотхонтой хамгийн ойр нь “Алтантэвш өргөө” гэх компани бий. Хүсэлтийн чинь дагуу хүлээж авах эсэхээ тухайн компани шийднэ.
-Хэрэв авахгүй гэвэл яах вэ?
-Өөр тусгай зөвшөөрөлтэй компанид хандаж болно.
Оршин суугчид болон албаны хүний ярианаас үзэхэд тус байранд халаалтын шугам санаатай хаадаг “хорлогчид” байгаа нь тодорхой болов. Дүн өвлийн цагаар хэд, хэдэн айл халаалтгүй болоход мэргэжлийн хүмүүс бүтэн өдөр хайсан удаатай гэнэ. Эцэст нь, айл айл руу орсон шугамыг тусад нь хааж орхисон байхыг олж мэджээ. Энэ удаад байрны ерөнхий хоёр шугамны гарах хаалтыг хааснаар 200 гаруй айл хоёр хоног дулаангүй байж. Тиймээс оршин суугчид “Хөгжлийн гүүр” нэртэй өмнөх СӨХ-ны дарга, ажилчдын хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж буйгаа хэлж байлаа. Ямартай ч, хотын өнгө үзэмжийг чимэн баригдах сайхан нэртэй барилгууд ямар асуудал дагуулж буйг “Home land” хотхонд тулгарсан асуудлаар тухайлан хүргэхийг зорилоо. Дараагийн дугаарт тус хотхоныг тойрсон өөр асуудлыг хөндөх болно.
-Дулааны шугамыг санаатайгаар хаадаг
нөхдүүд гарч ирэв-

0 Сэтгэгдэл