Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Обама 2015 оны төсвөө танилцуулав
АНУ-ын Ерөнхийлөгч ирэх жилийн төсвийн хуулиа танилцуулсан байна. Тэрээр Америкийн төсвийг ирэх жил 3,9 их наяд ам.доллар байхаа тооцож. Нэн тэргүүнд анхаарч, хэрэгжүүлэх зорилтуудаар дэд бүтэц, боловсрол болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг сайжруулах санхүүжүүлэх гэж үзжээ.
Үүнээс өмнө Обама нь төсвийн алдагдлын хэмжээг 564 тэрбум ам.доллар буюу АНУ-ын төлөвлөж байгаа ДНБ-ий 3,1 хувь гэж мэдэгдсэн юм. Дараагийн арван жилд улсын төсвийн алдагдлын хэмжээ багассаар 400-500 тэрбум ам.доллар хүрч, ДНБ-нд эзлэх хувь нь 2024 он гэхэд 1,6 хувь болж буурах юм байна.
Энэ оны аравдугаар сараас эхлэн ажил хийдэг америкчуудын төлдөг татварыг багасгах, баячуудын ашигладаг олон төрлийн татварын цоорхойг хаахаар тусгажээ.
Төсвөөс 623 тэрбум ам.долларыг Батлан хамгаалахад, иргэний зориулалтаар 563 тэрбумыг, нийгмийн даатгалд 2,5 их наядыг, тээврийн дэд бүтцийг шинэчлэхэд 302 тэрбумыг, төсвийн хуульд нэр ороогүй байгууллагуудын ажиллагааг хангахад 1,19 их наяд ам.долларыг тус тус зарцуулахаар болжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар төсвийг Обамагийн санал болгосон байдлаар Конгресс батлах магадлал тун бага. Учир нь, Конгресст Обамагийн намын үндсэн өрсөлдөгч болох Бүгд найрамдах намынхан олонх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан