Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Алдарт эхчүүддээ хүндэтгэл үзүүллээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Сүхбаатар дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ барих бидний бэлэг” Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өчигдөр боллоо. Тус дүүргийн хэмжээнд нийт 6539 алдарт эх байдаг бөгөөд жил бүр ачит эхчүүддээ ийнхүү хүндэтгэл үзүүлдэг аж. Энэ жилийн хүндэтгэлийн арга хэмжээг Хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулсан бөгөөд авьяаслаг бяцхан сурагчид алдарт ээжүүддээ ая дуугаа өргөн мэндчилсэн юм. Хүүхдийн ордны хүүхдүүдийн бэлтгэсэн урлагийн тоглолт ээж нарыг ихэд баярлуулсан. “Алган дээрээ бөмбөрүүлсэн айлын хооронд үүрсэн” хэмээн Хүүхдийн ордны найрал дууны дугуйлангийн сурагч н.Наранмөнхийг хүчтэй хэр нь цангинасан хоолойгоор дуулахад нууцхан нулимсаа арчих буурлууд ч цөөнгүй харагдсан. Сүхбаатар дүүрэг нь нийт 20 хороотой бөгөөд дээр дурдсан алдарт эхийн одонт ээжүүдийн 70 гаруй хувь нь нэг, хоёрдугаар одонтой юм. Энэ ч утгаараа нийслэлийн хэмжээнд хамгийн олон өндөр настантай мөн оршин суугчдын тоогоороо ч дээгүүр бичигддэг дүүрэг билээ.

Тоглолтын үеэр алдарт эхчүүдийн төлөөлөл болоод зохион байгуулагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хүндэтгэлийн өдөрлөгийн талаар цөөн хором ярилцлаа.
Л.Цогбадрах: Эмэгтэйчүүдийн баяр идэж уухын нэр биш
Ээжүүдийн төлөөлөл болгон Сүхбаатар дүүргийн V хорооны иргэн, алдарт эх Л.Цогбадрахтай уулзаж ярилцлаа.
-Танай дүүргээс алдарт эхийн одонт ээжүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Сэтгэлдлээ хуваалцахгүй юу?
-Ахмад настнууд бид чинь тэр бүр уулзаж учраад байдаггүй болохоор өнөөдрийн тоглолт, хөтөлбөр үнэхээр их таалагдлаа. Хүүхдийн ордны хүүхдүүд маань ч үнэхээр авьяаслаг юм. Ээж, эмээ шигээ бидэнд үнэхээр сайхан тоглолт үзүүллээ. Удаан уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзаж нэг өдөр ч гэсэн ийм сайхан дуу хуур сонсч, сэтгэлээ сэргээнэ гэдэг үр, ач нарын минь л буян юм даа. Энэ дашрамд, айл гэрийн багана болсон ачлалт ээжүүд, бүсгүйчүүд, охид хүүхнүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
-Хүмүүс эмэгтэйчүүдийн баяр гэж их ярих болж. Угтаа, таны хэлсэнээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ?
-Тийм шүү, сүүлийн үед баяр, баяр гэж яриад хэвшчихэж. Уг нь, энэ өдөр чинь эх дэлхийн эмэгтэй хүн бүр эрх, ашгийнхаа төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой өдөр юм шүү дээ. Түүнээс эмэгтэйчүүдийн баяр гээд л идэж уугаад байхын нэр биш.
-Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой гэхээр та дөрвөөс дээш хүүхэдтэй байх нь ээ?
-Би таван сайхан хүүтэй хүн. Тэд маань улс эх орондоо ажиллаж, амьдарч байна. Манай гэр бүл жил ирэх бүр өнөр өтгөн болсоор эгч нь одоо гучаа үзээд сууж байна даа. Эх хүнд, энэ хорвоод тээж төрүүлсэн үр хүүхэд, тэднийхээ үр удмыг сайн явааг харах л хамгийн сайхан аз жаргал байх юм. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна.
Алдарт эхийн одонт ачит ээжүүдийн төлөөлөл болсон алдарт эхийн нэг, хоёрдугаар одонг энгэртээ гялалзуулсан таван сайхан хүүхдийн ээж Л.Цогбадрахын хэлсэн үг үнэхээр ч ортой санагдсан. Сүүлийн жилүүдэд охид, бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн баяр хэмээн идэж ууж наргиж цэнгэх нь түгээмэл болсон. Юутай ч, жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр билээ. Эл өдрийг эх дэлхий даяар 1975 оноос өнөөг хүртэл өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн юм.
Л.Нармандах: Одонт ээжүүд харьцангуй залуужсан
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Л.Нармандахтай уулзлаа.
-Энэ удаагийн арга хэмжээнд зөвхөн алдарт эхчүүд оролцож байна. Цаашид ямар, ямар үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна вэ?
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар жил бүр одонт ээжүүдээ хүлээн авдаг. Өнгөрсөн жилийн өдийд бид 6131 одонт ээжийг хүлээн авч байсан бол энэ удаад 6578 хүнд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Энэ жилийн арга хэмжээ тав дахь удаагийнх болж байна. Дүүргийн хэмжээнд 71 мянган эмэгтэй байгаагийн цөөнгүй хувь нь өрх толгойлсон эхчүүд байдаг. Түүнчлэн, эмзэг давхаргын, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүддээ чиглэсэн үйл ажиллагаа өрнүүлнэ. Ер нь, Засаг даргын тамгын газрын зүгээс цөөнгүй ажил хийдэг. Эдгээрт аль болох олон хүнийг хамруулахыг зорьдог. Мөн дан ганц ээжүүдээ гэлтгүй Цэргийн баяраар эр цэргийн алба хаасан дүүргийн ахмад дайчдаа ч хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.
-Эдгээр ээж маань ямар халамж үйлчилгээ авдаг юм бол?
-Төрөөс одонгийн мөнгө авдаг. Ээжүүд маань улсаас мөнгө авч байгаадаа биш улс эх орондоо олон сайхан иргэн төрүүлж өгснөөрөө бахархаж, баярлаж явдаг. Түүнээс гадна дүүргийн хэмжээнд “Ээжийн чанасан цай” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Уг хөтөлбөр хэд хэдэн үе шаттай үргэлжлэх бөгөөд настан буурлуудаа уулзуулж хамтад нь цайлж дайлах юм. Энэ нь төдийлэн гэрээс гарч чаддаггүй өндөр настнуудад хоорондоо танилцах, уулзах, сайхан суугаад хууч хөөрөх боломж олгож байгаа юм.
-Танай дүүрэг 20 хороотой гэсэн. Эдгээрээс хамгийн их одонт ээжтэй нь аль хороо вэ?
-Манай тавдугаар хороо 568 одонт ээжтэй бол хамгийн бага нэг, хоёрдугаар хороод 130-140 одонт ээжтэй.
-Судалгаагаар хамгийн олон хүүхэдтэй нь хэн гэж хүн байна?
-Хамгийн олон нь 16 хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн алдарт эх бий. Гэхдээ Баянхонгор аймгийн юм л даа.
-Энгэртээ алдарт эхийн хоёрдугаар одон зүүсэн залуухан ээжүүд их харагдаж байна?
-Тийм шүү. Урьд нь таван хүүхэд төрүүлсэн хүнд хоёрдугаар одон өгдөг байсан бол одоо дөрвөн хүүхэдтэй хүнд өгдөг болсон. Энэ нь алдарт эхийн одонтой ээжүүд харьцангуй залуужихад нөлөөлсөн.

0 Сэтгэгдэл