Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын цагны эталоны нарийвчлал дэлхийн жишигт хүрлээ

Манай улс Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газар хоорондын байгуулагдсан хэлэлцээрийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд  тус улсын Стандарт, хэмжил зүйн сорилтын хүрээлэн болон Фотоник электроникийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хамтран ажиллаад гурван жил болж байгаа билээ. Тэгвэл төслийн хүрээнд АНУ, Европын стандартад нийцсэн цагны эталоны хэмжлийн төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн лабораторыг манай улсын Стандартчилал хэмжилзүйн газарт хүлээлгэн өгсөн байна. Тус эталон лаборатор нь улсын хэмжээнд цаг, давтамжийн нэгж, үндэсний цагийн хуваарийг гаргах, хадгалах, хэрэглэгчдэд дамжуулах, цагийн дохиог хиймэл дагуулаас хүлээн авах 24 цагийн байнгын ажиллагаатай төдийгүй тухайн хэмжлийн төрлөөр хяналт шалгалт явуулах, нэгдмэл байдлыг нь хангаж ажилладаг аж.
Цаг давтамжийн эталоныг шинэчилснээр улсын цагийн хуваарийн нарийвчлал дээшилж, 10 Мигагерц болон 5 Мигагерцийн давтамжийн эталон гаргах бүрэн боломжтой болох ба олон улсын цагийн хуваарь  UTC-г гаргахад Монгол Улс хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэх гэнэ. Мөн эталоны хэвийн найдвартай ажиллагааг хангах цаг, давтамжийн хэмжлээр олон улсны түвшинд хүрсэн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж, өмчийн бүх хэвшлийн байгуулагад үндэснийхээ эталонтой харьцуулан дүйлгэж, баталгаажуулсан хэмжүүр, хэмжих хэрэгслээр хэрэглэгчдэд үйлчлэх нөхцөл бий болж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан