Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Эмэгтэйчүүд юу хүсдэг вэ

Хүн төрөлхтөн дайнгүй байгаасай
Хүмүүс нэг нэгэндээ итгэдэг байгаасай
Бие биедээ илүү нөхөрсөг байгаасай
Би тэгэхдээ л сайхан дээл хүсч байна
Ой модыг огтлохгүй л байгаасай билээ
Оронд нь цөл битгий л бий болоосой
Гэрэлт энэ орчлон хөгжиж дэвжээсэй билээ
Гэхдээ л миний дээл булга байгаасай билээ
Бүхий л хүмүүс тэвчээртэй байгаасай
Бүгд нэгэндээ эелдэг хандаасай билээ
Бусдыгаа дандаа хайрладаг байгаасай
Булган дээл минь урт л байгаасай билээ
Тэр ч, ер хэн ч уйтгарлаж бүү гуниасай
Тэрний нэг нь би бас байгаасай билээ
Бүхий л зүйл гэрэлтэй гэгээлэг байгаасай
Булган дээл минь харин үнэтэй л байгаасай
Багачууд энэ хорвоод төрж л байгаасай
Баярын бэлэг хүн бүрт очдог л байгаасай
Гэнэтийн өвчин зовлон бүү тохиогоосой
Гэхдээ л надад очир алмааз бэлэглээсэй
Бие биедээ хүмүүс дайсагнадаггүй байгаасай
Баярын дараа дахиад л баяр болдог байг
Ядуурал гэдэг энэ хорвоод байхгүй байгаасай
Бас миний очир алмааз томоос том байгаасай
Xexe
Айл гэрийн ноён нуруу болсон эмэгтэйчүүд маань юу хүсдэг юм бол. Үр хүүхдээсээ эхлүүлээд л эр нөхөр, гэр орон, төрөл төрөгсөд, за тэгээд улс орон дэлхий дахин, хүн төрөлхтний төлөө ямагт сэтгэл зовниж явдаг улс. Гэхдээ бас өөрийн гэсэн хүсэл байдаг байна аа.

Хүн төрөлхтөн дайнгүй байгаасай
Хүмүүс нэг нэгэндээ итгэдэг байгаасай
Бие биедээ илүү нөхөрсөг байгаасай
Би тэгэхдээ л сайхан дээл хүсч байна
Ой модыг огтлохгүй л байгаасай билээ
Оронд нь цөл битгий л бий болоосой
Гэрэлт энэ орчлон хөгжиж дэвжээсэй билээ
Гэхдээ л миний дээл булга байгаасай билээ
Бүхий л хүмүүс тэвчээртэй байгаасай
Бүгд нэгэндээ эелдэг хандаасай билээ
Бусдыгаа дандаа хайрладаг байгаасай
Булган дээл минь урт л байгаасай билээ
Тэр ч, ер хэн ч уйтгарлаж бүү гуниасай
Тэрний нэг нь би бас байгаасай билээ
Бүхий л зүйл гэрэлтэй гэгээлэг байгаасай
Булган дээл минь харин үнэтэй л байгаасай
Багачууд энэ хорвоод төрж л байгаасай
Баярын бэлэг хүн бүрт очдог л байгаасай
Гэнэтийн өвчин зовлон бүү тохиогоосой
Гэхдээ л надад очир алмааз бэлэглээсэй
Бие биедээ хүмүүс дайсагнадаггүй байгаасай
Баярын дараа дахиад л баяр болдог байг
Ядуурал гэдэг энэ хорвоод байхгүй байгаасай
Бас миний очир алмааз томоос том байгаасай
0 Сэтгэгдэл
2014.03.06























