Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль бус компани олноор байгуулах болжээ

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст, аж ахуйн нэгж байгууллагын НӨАТ-аас санаатайгаар зайлсхийж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх 38 эрүүгийн хэрэг шалгагдаж байна.

Дээрх хэргүүдийг шалгах явцад хуурамч падааны олголт, түүнд тавих хяналт маш сул байгаа учир холбогдох байгууллагуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санууллаа.
Түүнчлэн хуурамч падаанаас үүдэн, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэд, хөдөө орон нутгаас орж ирсэн, эсхүл хүнд өвчтэй, насны доройтолд орсон, нас барсан хүний бичиг баримтыг ашиглан хууль бусаар аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдаж байна. Тиймээс дээрх хууль бус компаниудад үйл ажиллагаа явуулах эрх олгож, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудад мөрдөн байцаагчийн мэдэгдэл явуулах болжээ.

http://montsame.gov.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан