Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Каддафийн хүүг Нигер улс Ливид шилжүүлж өглөө
Ливийн удирдагч асан хар хурандаа Муамар Каккафийн хүү Саади Каддафиг Нигер улс Ливид шилжүүлж өглөө хэмээн тус улсын засгийн газрын эх сурвалжийг үндэслэн ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. “Ливийн засгийн газар Саади Каддафиг өнөөдөр хүлээн авлаа. Одоо тэр Трифолид байна” гэж Ливийн засгийн газрын мэдээнд дурджээ.
Италийн “Перужа” болон “Удинезе” багт тоглож байсан мэргэжлийн хөлбөмбөгч, 40 настай Саади Каддафи ливийн армийн хурандаа байгаад эцгийнхээ дэглэмийг нуран унасны дараа Нигер лүү зугтан тэнд орогнож байсан юм.
Ливийн дарангуйлаг Муамар Каддафи 2011 онд засгийн эрхээс түлхэн унагаагдаж түүний эсрэг дайчид шүүхгүйгээр цаазалсан юм. Түүний залгамжлагч гэгдэж байсан бас нэг хүү Сейф аль-Ислам нь хил давах гэж байгаад 2011 оны сүүлээр баригдаж одоо Зинтан дахь шоронд байгаа юм. Каддафийн өөр нэг хүү Сейф аль-Араб нь сөрөг хүчнийхэнтэй хийсэн тулалдааны үеэр гэр бүлийнхэнтэйгээ  амь алдсан юм. Мутасим нь босогчдыг Каддафийн төрсөн хот Сиртийг дайрах үед мөн  амь үрэгдсэн байна. Харин Ливийн удирдагчийн гэргий Сафия, охин Аиша, хоёр хүү Мухаммед, Ганнибал нар нь хүүхдүүдтэйгээ Оманы султаны ивээлд улс төрийн орогнол аваад тэнд амьдарч байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан