Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
ШИНЭ ЗУУНЫ МЭНДЧИЛГЭЭ
Монголын үндэсний сэтгүүлзүй нэгэн зууны түүхээ дэвтэрлэж, шинэ хоёр дахь зууны түүхээ өнөөдрөөс эхлэн бичиж байна. 1913 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Жамсрангийн Цэвээн тэргүүтэй монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй тогтмол хэвлэлийн анхны дугаарыг “Түмэн зүйлийг бадруулан элдэв ухааныг дэлгэрүүлнэ” гэсэн уриатайгаар Нийслэл хүрээнээ хэвлэн гаргасан түүхтэй. Соён гэгээрүүлэх үүргийг эн тэргүүнээ тавьсан энэ хэвлэл нь тухайн үеийн төр засгаас хараат бус, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, үндэсний сэхээтнүүдийн үзэл бодлоо харьцангуй чөлөөтэй илэрхийлэгч индэр нь байжээ. Сэтгүүлзүй судлаач нэр хүндтэй эрдэмтэд түүхэн баримтуудыг тал бүрээс нь судлан нягтласны үндсэн дээр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан өдөр нь Үндэсний сэтгүүлзүйн эхлэл цэг мөн хэмээн санал нэгтэй тогтсон бөгөөд Монголын Сэтгүүлчдийн Эвлэл салбарынхаа 100 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг 2012 онд эхлэж, 2013.03.06-наас 2014.03.06 хүртэл нэг жилийн бүтээлч ажлын аян өрнүүлснээ энэ өдрүүдэд тайлагналаа.
Монголын сэтгүүлзүй нь нэгэн зууны хугацаанд ихээхэн амжилтад хүрч, бие даасан хүчирхэг салбар болж чадсаны гол гавьяа нь энэ салбарт ажиллаж, сэтгүүлзүйн хөгжлийн төлөө бие сэтгэл, билэг авьяасаа шавхан зүтгэсэн үе үеийн сэтгүүлчид, ажилтнуудад ноогдох ёстой. Социализмын үед үзэл суртлын зорилгоор төрөөс ихээхэн дэмжиж байсан манай салбарт сүүлийн хорь гаруй жилд хувийн хэвшлийнхэн идэвхтэй хөрөнгө оруулснаар хөгжил нь нэн хурдасч, үндэсний хэмжээний хамгийн том үйлдвэрлэгч, бүтээгдэхүүн нь Монгол улсын иргэн нэг бүрт хамгийн түргэн шуурхай хүрдэг салбар болоод байна. Нэгэн зууны туршид бидэнд үнэнч байж, үндэсний сэтгүүлзүйг ийм хүчирхэг салбар болоход үлэмжийн хувь нэмэр оруулсан хэрэглэгчид, манай салбарыг бий болгох, хөгжүүлэхийн төлөө зүтгэж тэмцэж явсан үе үеийнхэн, өнөөдөр ажиллаж байгаа нийт хүмүүс, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагсдадаа гүн талархал илэрхийлье.
Монголын үндэсний сэтгүүлзүйн шинэ зууны үүдийг дэлгэн Таныг урья. Хамтдаа улам ихээр хөгжиж дэвших, эрин цагийн түүхээ бүтээх он жилүүд айсуй. Шинэ зуунд Монголын сэтгүүлзүйн зам нь зөв, заяа нь дээшээ байх болтухай.
Монголын үндэсний сэтгүүлзүй нэгэн зууны түүхээ дэвтэрлэж, шинэ хоёр дахь зууны түүхээ өнөөдрөөс эхлэн бичиж байна. 1913 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Жамсрангийн Цэвээн тэргүүтэй монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй тогтмол хэвлэлийн анхны дугаарыг “Түмэн зүйлийг бадруулан элдэв ухааныг дэлгэрүүлнэ” гэсэн уриатайгаар Нийслэл хүрээнээ хэвлэн гаргасан түүхтэй. Соён гэгээрүүлэх үүргийг эн тэргүүнээ тавьсан энэ хэвлэл нь тухайн үеийн төр засгаас хараат бус, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, үндэсний сэхээтнүүдийн үзэл бодлоо харьцангуй чөлөөтэй илэрхийлэгч индэр нь байжээ. Сэтгүүлзүй судлаач нэр хүндтэй эрдэмтэд түүхэн баримтуудыг тал бүрээс нь судлан нягтласны үндсэн дээр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан өдөр нь Үндэсний сэтгүүлзүйн эхлэл цэг мөн хэмээн санал нэгтэй тогтсон бөгөөд Монголын Сэтгүүлчдийн Эвлэл салбарынхаа 100 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг 2012 онд эхлэж, 2013.03.06-наас 2014.03.06 хүртэл нэг жилийн бүтээлч ажлын аян өрнүүлснээ энэ өдрүүдэд тайлагналаа.Монголын сэтгүүлзүй нь нэгэн зууны хугацаанд ихээхэн амжилтад хүрч, бие даасан хүчирхэг салбар болж чадсаны гол гавьяа нь энэ салбарт ажиллаж, сэтгүүлзүйн хөгжлийн төлөө бие сэтгэл, билэг авьяасаа шавхан зүтгэсэн үе үеийн сэтгүүлчид, ажилтнуудад ноогдох ёстой. Социализмын үед үзэл суртлын зорилгоор төрөөс ихээхэн дэмжиж байсан манай салбарт сүүлийн хорь гаруй жилд хувийн хэвшлийнхэн идэвхтэй хөрөнгө оруулснаар хөгжил нь нэн хурдасч, үндэсний хэмжээний хамгийн том үйлдвэрлэгч, бүтээгдэхүүн нь Монгол улсын иргэн нэг бүрт хамгийн түргэн шуурхай хүрдэг салбар болоод байна. Нэгэн зууны туршид бидэнд үнэнч байж, үндэсний сэтгүүлзүйг ийм хүчирхэг салбар болоход үлэмжийн хувь нэмэр оруулсан хэрэглэгчид, манай салбарыг бий болгох, хөгжүүлэхийн төлөө зүтгэж тэмцэж явсан үе үеийнхэн, өнөөдөр ажиллаж байгаа нийт хүмүүс, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагсдадаа гүн талархал илэрхийлье.
Монголын үндэсний сэтгүүлзүйн шинэ зууны үүдийг дэлгэн Таныг урья. Хамтдаа улам ихээр хөгжиж дэвших, эрин цагийн түүхээ бүтээх он жилүүд айсуй. Шинэ зуунд Монголын сэтгүүлзүйн зам нь зөв, заяа нь дээшээ байх болтухай.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ГАЛААРИД
2014.03.06.
2014.03.06.
0 Сэтгэгдэл























