ШӨХТГ-аас “Монголын үндэсний цирк”
компани, “Рояал плаза” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийж хугацаатай
албан шаардлага хүргүүллээ.
Шалгалтаар циркийн барилгыг зориулалтын
дагуу ашиглаагүй, ажилчдын орон тоог бууруулсан, циркийн мал, амьтан
үгүй болсон, циркийн урлагийн тоглолтыг хэрэглэгчдэд хүргэхгүй байгаа
зэрэг зөрчил илэрчээ. Улмаар “Монголын үндэсний цирк” компанид дээрх
зөрчлийг 2015 оны нэгдүгээр сар гэхэд арилгах албан шаардлага хүргүүлж,
зөрчлийг хугацаанд арилгаагүй тохиолдолд хувийн өмчлөлийн гэрээг цуцлах
хүртэл арга хэмжээ авахыг ШӨХТГ-ын дарга О.Магнай хэллээ.
2008 оны 7
дугаар сарын 18-ны өдөр Төрийн өмчийн хороо, тухайн үеийн БШУЯ, “АСА”
консалтинг компанийн хооронд өмчлөлийн гэрээ байгуулж улмаар улсын цирк
хувийн өмчлөлд шилжсэн юм.























