Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Панамтай дипломат харилцаагаа тасаллаа
Венесуэлийн Ерөнхийлөгч Панамтай тогтоосон дипломат харилцаагаа таслаж байгаа тухайгаа мэдэгджээ. Вене­суэльд болж байгаа сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал цуглаан тасрахгүй байгаа асуудлыг  хэлэлцэх яаралтай хуралдаан зохион байгуулах саналыг Панамын тал Америк тивийн улсуудын байгууллагад гаргасны дараа Ерөнхийлөгч Мадуро ийм шийдвэр гар­гажээ.
Мадуро нь “Манай эх оронд цэрэг зэвсгийн хүчээр дайрахыг уриалсан болгон шийтгэл хүлээх ёстой” гэсэн байна.
Панамын Ерөнхийлөгч Рикардо Мартинели Маду­рогийн гаргасан шийдвэрийг ихэд гайхан хүлээн авсан гээд “Манай улс нь ах дүү улсдаа бий болсон нөхцөл байдлаас энхийн замаар гарах зам олоход нь туслан ардчиллыг бэхжүүлэхийг л хүссэн” гэж тайлбарлажээ.
Америк тивийн улсуудын байгууллагад АНУ-ын нөлөө маш хүчтэй бөгөөд Панамын санал болгосончлон яаралтай хуралдаан зарлавал Венесуэлийн одоогийн Ерөн­хийлөгч Мадуро болон дэмжигчдийг эрс шүүмжилж, нэн даруй сөрөг хүчинтэй хэлэлцээр хийх эс бөгөөд олон тооны хориг арга хэмжээ авахыг шаардсан тогтоол батлуулах магадлал өндөр гэж болгоомжилсон бололтой. Өөрөөр хэлбэл, Украйнд болсонтой яг адил байдал үүсч төрийн эргэлт гарахаас сэргийлэх арга хэмжээ авсан гэж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан