Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Саудын Арави, Катар хоёрыг буруутгав
Иракийн Ерөнхий сайд Нури аль Малики нь өөрийн улсад сүүлийн хэдэн сар эрчимтэй газар аваад байгаа олон тооны алан хядах ажиллагаа, шашны хэт явцуу үзэлтнүүдийн дайралтын хариуцлагыг Саудын Арави ба Катар улсуудад тохжээ. Францын “France 24” сувагт өгсөн ярилцлагын үеэр энэ хоёр вант улсыг Иракт үйл ажиллагаа явуулж байгаа алан хядагчдыг дэмжиж байна гэж зэмлэв.
Нури аль Малики нь “Энэ хоёр улс Иракийн улс төрийн тогтолцоонд дайн зарлаад байна. Тэд “Аль Кайда” гэх мэт хэт явцуу үзэлт алан хядагч бүлэглэлүүдийг эд мөнгөөр дэмжин, зэвсэг худалдан авч өгөхийн сацуу улс төрийн болон мэдээллийн дэмжлэгийг үзүүлж байна” гэжээ.

Гэхдээ нэг талаас Саудын Арави нь өөрийн иргэдийг хилийн чанадад байлдааны ажиллагаанд оролцохыг хориглосон хууль баталсан нь сайн хэрэг. Мөн Саудын Аравийн эрх баригчид “Лалын ахан дүүс “, “Ирак ба Левантын лалын улс”, “Жебхат ан-нусра”, “Аль-Каида” болон шиа урсгалыг дагагчдын  “Хезболлах” бүлэглэлүүдийг алан хядагч бүлэглэл гэж бүртгэн бүхий л байдлаар мөрдөн шийтгэхээр болсноо мэдэгдсэн.

Гэвч бодит байдал дээр Саудын Арави нь Сирийн нутаг дээр олон тооны алан хядагч байгууллагуудад байлдаж байгаа иргэдэд өршөөл үзүүлж, ямар ч хариуцлага тооцохгүй гэсэн. Дээр нь, өөрийн иргэдийг Сири, Ирак руу илгээхийг зогсоохтой зэрэгцэн Аравийн Магриб нутаг буюу Алжир, Марокко, Тунис, Ливи, Мавритан улсын нутгаас хөлсний дайчдыг элсүүлэх ажиллагаагаа эрс нэмэгдүүлсэн гэдгийг Иракийн Ерөнхий сайд онцолжээ.

Иракийн одоогийн эрх баригчид нь гол төлөв шиа урсгалыг дагагч бол Саудын Арави, Катар нь сунна урсгалыг дагагчид юм. Энэ хоёр урсгалыг дагагчид нэг шашинтай ч гэлээ лалын шашинт орны улс төр болон шашны бүтцийн талаарх зөрөлдөөнөөс болж олон зууны турш дайтсаар ирсэн түүхтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан