Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Оросоос 48 нисдэг тэрэг худалдаж авна
Алжирийн Батлан хамгаалах яам Оросоос 48 ширхэг нисдэг тэрэг худалдан авахаар захиалга өгөөд байгаа талаар “Jane’s” сайт мэдээллээ. Захиалгын хэмжээг шинжээчид 2,7 тэрбум ам.доллар гэж тодрохойлов. Алжирийн цэргийнхэн “Ми-28Н” гэсэн агаараас цохилт өгдөг нисдэг тэрэг 42-г, ачаа тээврийн “Ми -26Т2” нисдэг тэрэг зургааг худалдан авахаар болжээ. Алжирчууд ийнхүү шинэ нисдэг тэрэг авахаас гадна өөрийн зэвсэгт хүчинд байгаа тээвэр ба байлдааны “Ми-8“ нисдэг тэргийг шинэчлэн сайжруулахаар болсон байна.
Оросууд нь Алжирийн захиалгаар “Ми-8” нисдэг тэргийг сүүлийн үеийн байлдаан ба тээврийн “Ми-8АМТШ” хувилбар хүртэл шинэчилнэ. Ингэснээр нисдэг тэрэгний нисгэгчдийн кабин хуягтай болохын сацуу байг ялган таних ба даган хянах электрон төхөөрөмжтэй болж, орчин үеийн зэвсэг байрлуулах шинэ бэхэлгээтэй болно.
Оросын талаас шинэ нисдэг тэргийг “Роствертол” компани үйлдвэрлэх бол Улаан-Үдийн нисэхийн үйлдвэр нь Ми-8 нисдэг тэргийг сайжруулах ажил гүйцэтгэнэ.
Алжирийн Батлан хамгаалах яам сүүлийн хэдэн жилийн турш шинэ нисдэг тэрэг олноор худалдан авч, энэ салбарт онцгой анхаарч байгаа юм. Тухайлбал, Алжирийн арми нь сүүлийн цөөн жилийн дотор Оросын нисдэг тэрэгнүүдээс гадна Италийн “AW101” зургааг, “Super Lynx 300” дөрвийг мөн Польшийн “W-3 Sokol” дөрвийг худалдан аваад байсан билээ.
Улс гүрнийг хамарсан өргөн хэмжээний том дайн гарах магадлал багасч харин улс төр эсвэл шашны хэт явцуу үзэлтнүүдийн хүн цөөтэй, сайтар зэвсэглэсэн жижиг бүлгүүд партизаны дайны тактик ашиглах нь эрс нэмэгдэж байгаа тул ийнхүү байлдааны болон тээврийн нисдэг тэрэг олноор худалдан авахад голлон нөлөөлж байгаа бололтой. Учир нь, партизаны дайны үед терроризмтой тэмцэх тусгай бүлгүүдийг маш богино хугацаанд тулааны газар хүргэх нь хамгаас чухал юм.
Алжирийн Батлан хамгаалах яам Оросоос 48 ширхэг нисдэг тэрэг худалдан авахаар захиалга өгөөд байгаа талаар “Jane’s” сайт мэдээллээ. Захиалгын хэмжээг шинжээчид 2,7 тэрбум ам.доллар гэж тодрохойлов. Алжирийн цэргийнхэн “Ми-28Н” гэсэн агаараас цохилт өгдөг нисдэг тэрэг 42-г, ачаа тээврийн “Ми -26Т2” нисдэг тэрэг зургааг худалдан авахаар болжээ. Алжирчууд ийнхүү шинэ нисдэг тэрэг авахаас гадна өөрийн зэвсэгт хүчинд байгаа тээвэр ба байлдааны “Ми-8“ нисдэг тэргийг шинэчлэн сайжруулахаар болсон байна.Оросууд нь Алжирийн захиалгаар “Ми-8” нисдэг тэргийг сүүлийн үеийн байлдаан ба тээврийн “Ми-8АМТШ” хувилбар хүртэл шинэчилнэ. Ингэснээр нисдэг тэрэгний нисгэгчдийн кабин хуягтай болохын сацуу байг ялган таних ба даган хянах электрон төхөөрөмжтэй болж, орчин үеийн зэвсэг байрлуулах шинэ бэхэлгээтэй болно.

0 Сэтгэгдэл