Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Колумбын Ерөнхийлөгч МАФИЙН ЭСРЭГ цэрэг илгээлээ
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль нь тус улсын баруун хэсэгт байрладаг Буэнавентура нэртэй боомт хот руу цэрэг илгээх тушаал гаргасан байна. Цэрэг илгээх болсон зорилго нь тус хотод гаараад байгаа хүчирхийллийг зогсоох. Орон нутгийн хэвлэлийн мэдээлж байгаагаар тус хотод нөлөөллөө тогтоохын төлөө “Лос Урабенос” ба “Ла Эмпреса” нэртэй хар тамхины хоёр том мафи дайтаж байгаа гэнэ.
Боомт хот болохоор Колумбын хар тамхины мафийн бүлэглэлүүдийн тариалж, хурааж бэлдсэн героин, кокаин гэх мэт хар тамхийг үндсэн хэрэглэгч орон болсон АНУ ба Европын холбоо руу тээвэрлэхэд нэн чухал. Тиймээс мафийн бүлэглэлүүд тус хотыг эрхэндээ оруулахын төлөө олон зуун хүний аминд хүрсэн дайн дэгдээж байгаад гайхах зүйлгүй.
Үүнээс өмнө эрх баригчид хүчирхийллийг зогсоохын тулд Буэнавентура хот руу 380 орчим цагдаа томилон явуулж дээр дурдсан хоёр бүлэглэлийн гишүүд гэх 50 гаруй хүнийг баривчлаад байсан юм.
Цэргийн хүч явуулахаас гадна тус хотыг хөгжүүлэхэд 400 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр болсноо Колумбын эрх баригчид дуулгалаа.
Хар тамхины мафитай Умард ба Өмнөд Америкт явуулж байгаа олон арван жилийн тэмцлийн явцад асуудлыг зөвхөн цэрэг, цагдаагийн хүчээр шийдэх боломжгүй нь ойлгомжтой болсон юм. Учир нь, Мексикээс эхлээд Колумб, Венесуэль, Бразил хүртэлх орнуудад нийгмийн баялгийн тэгш хуваарилалт гэхээр зүйл бараг байхгүй. Ядуус ба баячуудын хоорондын ялгаа асар их. Үүнээс болоод зах хязгаар мужийн хөгжил дорой хот, тосгодын залуучууд амьдрахын эрхэнд хар тамхины мафид элсдэг гэдгийг судлаачид хэдийн тогтоосон.
Мексикийн эрх баригчид ч хар тамхины мафитай хийх тэмцэлд зэвсэгт хүчнээ татан оролцуулаад олон жил болж байна. Энэ улс нь Өмнөд Америкаас ирсэн хар тамхийг Америк руу нэвтрүүлэх үндсэн гарц болдог тул мафийн бүлэглэл хоорондын тэмцэл нь онц хэрцгий, ширүүн байдаг.
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль нь тус улсын баруун хэсэгт байрладаг Буэнавентура нэртэй боомт хот руу цэрэг илгээх тушаал гаргасан байна. Цэрэг илгээх болсон зорилго нь тус хотод гаараад байгаа хүчирхийллийг зогсоох. Орон нутгийн хэвлэлийн мэдээлж байгаагаар тус хотод нөлөөллөө тогтоохын төлөө “Лос Урабенос” ба “Ла Эмпреса” нэртэй хар тамхины хоёр том мафи дайтаж байгаа гэнэ.Боомт хот болохоор Колумбын хар тамхины мафийн бүлэглэлүүдийн тариалж, хурааж бэлдсэн героин, кокаин гэх мэт хар тамхийг үндсэн хэрэглэгч орон болсон АНУ ба Европын холбоо руу тээвэрлэхэд нэн чухал. Тиймээс мафийн бүлэглэлүүд тус хотыг эрхэндээ оруулахын төлөө олон зуун хүний аминд хүрсэн дайн дэгдээж байгаад гайхах зүйлгүй.

0 Сэтгэгдэл