Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Ерөнхийлөгчийн амралт нь дэндэж байна гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн амралтын өдрүүдийг гэр бүлээрээ дулаахан газар өнгөрүүлэхээр Флоридаг зорьжээ. Их ажлын дундуур түр амсхийж, Вашингтоноос холдохын тулд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр Флоридагийн Кей Ларго дахь тансаг амралтын газар хоногийн 2500 ам.долларын үнэтэй өрөөнд хоёр хоног тухалсан байна. Төрийн тэргүүний энэ тансаг амралт харин олон нийтийн таалалд нийцсэнгүй. Украин олон улсын тулгамдсан асуудал болоод байгаа энэ эгзэгтэй үед хувийн зугаа цэнгэлээ хөөн амрахаар явлаа, ер нь Ерөнхийлөгчийн амралт дэндлээ гэсэн шүүмжлэл улс төрийн хүрээнд гарчээ.
Барак Обама өнгөрсөн долдугаар сард зуны ээлжит амралтаа эдэлснээс гадна шинэ жилийн үеэр Хавайд гэр бүлээрээ хэд хоног амарч, нэгдүгээр сарын 5-нд Цагаан ордонд буцаж ирсэн юм.
Тэрээр удахгүй Нидерланд, Бельги, Итали, Саудын Араб гэсэн улсуудад айлчлах бол түүний эхнэр, хоёр охин нь Хятадад долоо хоногийн айлчлал хийх гэж байгаа аж.



0 Сэтгэгдэл
Манай ерөнхийлөгч ерөнхий сайд нар бол байнгын амралтын байдалтай байдаг шүү дээ. Тэгээд байхад улс эрх орон хөгжөөд л сайхан байгаа даа. Ард түмэн хоногиЙН хоолгүй ядуураад л цалин мөнгө нь хүрэхгүй зовоод л, инфляци үсрэнгүйгээр өсөөд л, долларын ханш бараг 2000 хүрээд л сайхан л байгаа. Хэн ч санаа зовохгүй бүсээ чангал хивэг ид өндөг мэтийн тан саг хоол битгий ид зүгээр гээд тайвшруулаад л бид болоод л байнаө. Манай Монголчууд дэндүү хүлцэнгүй байгаа юм шүү. Тэгэх тусам эрх баригчид баяжаад мөнгө идэж уугаад л хагартлаа баяжаад л зарим гадаадад мөнгөө мартаад л тасархай даа.
Хамгийн их уншсан