Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Баррако Барнерын дуулиан
Английн нэгэн үсчин бүсгүй Твиттерт бичсэн ганцхан жиргээнээсээ болж олон улс даяар ганцхан өдрийн дотор "од" болов. Жемма Уоррал хэмээх 20 настай энэ бүсгүй Твиттерт АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг өөрийнхөө Ерөнхийлөгч гэж андуурч, бас ч болоогүй нэрийг нь Баррако Барнер гэж алдсан нь хэдхэн цагийн дотор "алдаршуулж" орхисон юм. "Хэрэв Баррако Барнер манай Ерөнхийлөгч юм бол, яагаад Оросын асуудалд оролцоод байгаа юм бэ, аймшигтай" хэмээн жиргэж орхисон нь тэр даруйдаа мянга гаруй ретвийт авч, хамаг амьтны элэг доог болсон юм. Бүсгүй эхэндээ энэ явдал олон нийтийг багахан хөгжөөгөөд өнгөрнө гэж бодсон ч цаг өнгөрөх тусам олны анхаарал улам нэмэгдэж, түүнийг доромжилсон, гутаасан мессэжүүд зай завсаргүй ирсээр байжээ. Ингээд Жемма хэдэн цагийн дараа жиргээгээ устгасан боловч нэгэнт оройтсон байжээ. Түүний жиргээг зураг болгон хуулж авсан хүмүүс онлайн ертөнцөөр нэг тарааж, газар газрын сонин хэвлэл, телевизээр түүний твийтийн тухай элэг хөших шахам мэдээ хийж байна.

Британийн ард иргэдийн боловсролын түвшин ямар байгааг энэ явдал харууллаа гэх мэтчилэн Английн хэвлэлүүд бичиж байгаа бол хүмүүс түүнийг "тэнэг үнээ" гэх мэтчилэн гутаан доромжилсоор байгаа гэнэ. Харин Жемма энэ шүүмжлэлийг огтхон ч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа бөгөөд дунд сургуулийнхаа шалгалтад хүн болгоны аваад байдаггүй 17 оноо авсан шүү гэдгээ хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Vnee teng
Тэнэг үнээ кк
Хамгийн их уншсан