Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Тажикстаны төмөр замыг аль чиглэлд тавихаа шийдээгүй
Төв Азид Тажикистан-Киргиз-Казахтсан-ОХУ гэсэн чиглэлээр төмөр тавих талаарх хэлэлцүүлэг ахин эрчимтэй явж эхэлсэн тухай “DW” агентлаг мэдээлж байна. Хэлэлцүүлэгт нүсэр төслийн оролцогч болж магадгүй орнууд дахин анхаарал тавихад хүргэсэн гол шалтгаан нь Тажикистан-Киргиз-Казахтсан улсыг Афганистан ба Хятадтай холбох өөр чиглэлээр төмөр зам тавих төсөл болсон аж.
Ингэхдээ төмөр замыг хоёр чиглэлээр тавих санал гарчээ. Нэг нь, Киргизийн нутгийг бүхэлд нь дамжсан төмөр замыг 3,5 мянган метрийн өндөрт байдаг Сарыташ тосгон хүртэл тавиад тэндээсээ хоёр салаалан нэгийг нь Хятад руу, нөгөөхийг нь Узбекистан руу гэж хуваах. Энэ чиглэл нь байгалийн хүнд нөхцөлд тавигдах тул хөрөнгө оруулагчид 10-11 тэрбум ам.доллар гаргах шаардлагатай гэнэ. Нөгөө чиглэл нь, Киргизийн Чуйн ба Талассын хөндийгөөр дайраад Афганистаны Желалабад, Баткений мужаар дамжин Тажикийн Согд муж руу гарснаар хоёр улсыг Казахстан, Оростой холбоно.
Энэ төсөлд оролцож магадгүй улсын дотроос Тажикистаны тээвэр харилцаа хамгийн хүнд байгаа. Улсыг бүхэлд нь тууш холбосон төмөр зам байхгүйн улмаас зарим муж нь гадагшаа гарцгүйн дээр нийт ачаа тээвэрлэлтийн 90 хувийг машинаар гүйцэтгэх болдог нь цаг хугацаа, зардал мөнгө их шаарддаг. Хятадаас Афганистан хүрэх төмөр замыг Тажикистанаар дамжуулан тавьж магадгүй гэж байсан ч 2013 онд энэ замыг Узбекистанаар дамжуулах болсон тухай мэдээ ирсэн.
Иймд Тажикийн хувьд дээр дурдагдсан хоёр хувилбараас гадна Тажик-Афганистан-Туркмен гэсэн шинэ төмөр зам байгуулах ажил эхлүүлэхэд гол найдлага тавиад байгаа аж. Энэ төслийн ТЭЗҮ тооцох зардлыг Азийн хөгжлийн банкнаас гаргахаар болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан