Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Хог ачигч нартайгаа тохиролцож чадлаа
Бразиль он гарсаар олон тооны эсэргүүцлийн жасгаалын хөлд дарагдаад түгшүүртэй байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын зарим нь фермерүүд, тариачдад үзүүлэх тусламжийг нэмэгдүүл гэж шаардав. Нөгөөдүүл нь Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явуулахыг болиулж, бүх мөнгийг нийгмийн халамж, тэтгэвэрт зориул гэлээ. Гэтэл саяхан Рио де Жанейро хотын хог цэвэрлэгчид ажил хаялт зарлаж, тус хотын төдийгүй улс орны удирдлагыг эвгүй байдалд оруулав.
Бразиль нь хөлбөмбөгөөрөө төдийгүй жил болгон Рио де Жанейро хотноо явагддаг самба бүжгийн их наадмаараа алдартай. Олон хоног үргэлжилдэг энэ наадмыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс олон сая хүн хүрэлцэн ирж хотын төдийгүй улсын төсвийг арвижуулдаг. Гэтэл хотын хог цэвэрлэгчид цалин хөлс нэмэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардан их наадмыг эхлэхийн өмнө гэнэт ажил хаяжээ. Ажил хаялтын явцад хотын гудамжууд хэдэн арван тонн элдэв янзын хогонд дарагдан наадам зохион байгуулах нь бүү хэл хүн алхаж гишгэхэд бэрх болсон байна. Иймд аргагүй байдалд орсон хотын захиргаа ажил хаягчидтай хэлэлцээр хийж тэдний тавьсан зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэхээр болсноор асуудлыг нааштай шийдэж чаджээ.
Бразиль он гарсаар олон тооны эсэргүүцлийн жасгаалын хөлд дарагдаад түгшүүртэй байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын зарим нь фермерүүд, тариачдад үзүүлэх тусламжийг нэмэгдүүл гэж шаардав. Нөгөөдүүл нь Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явуулахыг болиулж, бүх мөнгийг нийгмийн халамж, тэтгэвэрт зориул гэлээ. Гэтэл саяхан Рио де Жанейро хотын хог цэвэрлэгчид ажил хаялт зарлаж, тус хотын төдийгүй улс орны удирдлагыг эвгүй байдалд оруулав. Бразиль нь хөлбөмбөгөөрөө төдийгүй жил болгон Рио де Жанейро хотноо явагддаг самба бүжгийн их наадмаараа алдартай. Олон хоног үргэлжилдэг энэ наадмыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс олон сая хүн хүрэлцэн ирж хотын төдийгүй улсын төсвийг арвижуулдаг. Гэтэл хотын хог цэвэрлэгчид цалин хөлс нэмэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардан их наадмыг эхлэхийн өмнө гэнэт ажил хаяжээ. Ажил хаялтын явцад хотын гудамжууд хэдэн арван тонн элдэв янзын хогонд дарагдан наадам зохион байгуулах нь бүү хэл хүн алхаж гишгэхэд бэрх болсон байна. Иймд аргагүй байдалд орсон хотын захиргаа ажил хаягчидтай хэлэлцээр хийж тэдний тавьсан зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэхээр болсноор асуудлыг нааштай шийдэж чаджээ.
0 Сэтгэгдэл























