Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Малайзын онгоцны ахмад амиа хорлосон уу
Сураггүй болоод хэд хонож буй Малайзын агаарын тээврийн Бойнг 777 онгоцны нисгэгч нь амиа хорлосон байж болзошгүй хэмээн АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Бреннан мэдэгдлээ. Дэлхий нийтийн анхаарлыг татсан энэ хэрэг дээр АНУ-ын мэргэжилтнүүд, Холбооны мөрдөх товчооныхон ажиллаж байгаа билээ. Тэд онгоцыг осолд хүргэсэн байж болох бүх л хувилбарыг судалж үзэж байгаагийн дотор нисгэгч нь амиа хорлосон байж магадгүй гэсэн таамаг ч яригдаж байгаа бөгөөд энэ талаар шалгаад эхэлжээ. Тэд нисэх багийнхан болоод онгоцонд явсан зорчигчдын сэтгэл зүйн тухай баримт материалуудыг үзэж шалгаж байгаа аж.

Онгоц зүгээр л радараас алга болно гэж байхгүй учраас магадгүй нисгэгч нь өөрөө холбоо барих төхөөрөмж, дохиоллоо унтраасан байхыг үгүйсгэхгүй. Тийм ч учраас энэ таамгийг АНУ-ын тагнуулыхан Малайзын талтай хамтран шалгаж байгаа аж. Үүнээс өмнө тэд хуурамч хоёр паспортоор хэн нисэв, тэд сэжигтэй зорчигчид байсан уу үгүй юу гэдэг дээр төвлөрөн шалгаж нэлээд цаг алдсаны эцэст хуурамч паспортоор зорчигчид нь террористууд биш, Ираны ердийн цагаач байж гэдгийг олж тогтоосон. Гэхдээ онгоц террористуудын гарт өртсөн байж магадгүй гэдэг таамгаас мэргэжилтнүүд бүрэн ухраагүй, байж болох хувилбар гэж үзсээр байгаа гэнэ.
Онгоц яагаад сураггүй алга болов гэдэг дээр олон нийт болоод мэргэжилтнүүд дараах таамгийг голчлон дэвшүүлж байгаа юм.
1. Агаарт дэлбэрэх. Онгоц явуут дундаа агаарт дэлбэрч, үлдэгдэл нь Малайзын ширэнгэн ой руу унасан байж болзошгүй.
2. Терроризмын золиос болсон.
3. Онгоцны холбоо барих төхөөрөмж цахилгаангүй болсноос холбогдож чадахгүй байгаа
4. Радио электроникийн дайнд өртсөн.
5. Барьцаалагдсан /Онгоц буцаж ниссэнээс харвал байж болох хувилбар/.
6. Онгоцны техникт доголдол гарсан.
7. Нисгэгч нь амиа хорлосон байж болно. 1990-ээд онд хоёр ч нисгэгч амиа хорлож, онгоц сүйрүүлж байсан удаатай.
8. Хар нүхэнд орсон. Олон хоног эрж хайгаад олдохгүй байгаа онгоц магадгүй хар нүхэнд орсон байх гэх таамаг ч байна.
tsag aldalgui hurgej bailda

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2014.03.12