Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Б.Мөнхжаргал: Органик гээд баталгаажуулсан хүнс Монголд алга
Манай улсад НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Хурлын үеэр голлон ярьсан асуудлын нэг нь бүс нутгийн өлсгөлөнг тэглэх байв. Учир нь, Ази, Номхон далайн бүс нутагт 2015 он гэхэд өлсгөлөнг тал хувиар бууруулах “Мянганы хөгжлийн зорилт” амжилттай хэрэгжиж буй ч дэлхийн өлсгөлөн хүн амын 60 гаруй хувь нь энэ бүсэд амьдарч байгаа аж. Тэр дундаа Ази тивийн хөгжсөн орны хүүхдүүдийн 30-35 хувь нь өсөлтгүй, бие махбоди, танин мэдэхүйн хөгжилд нь саад учруулж буй тэжээлийн дутагдалтай байна. Харин Монгол Улсын тухайд өлсгөлөн байхгүйтэй адил ч хүнсний аюулгүй байдал хангалттай түвшинд хүрээгүй нь нууц биш. Тиймээс ҮХААЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхжаргалтай энэ талаар ярилцлаа.
-Манай улс хүнсний аюулгүй байдалдаа хэр анхаардаг юм бэ. Олон улсын байгууллага, гадаадын төлөөлөгчид биднийг хэрхэн дүгнэж байна?
-НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас манай улсад Ази Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд анхаарал хандуулж буйн илрэл. Бид НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын олон конвенцид нэгдэн орсон. Тэр утгаараа гол арга хэмжээ, уриалгынх нь дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулах ёстой. Хүнсний аюулгүй байдал Монгол Улсын төдийгүй бүс нутгийн хэмжээнд зайлшгүй яригдах асуудал. Манай улс хүнсний үйлдвэрлэл, худалдааны бүх шатанд нэгэн зэрэг анхаарал хандуулан ажиллаж байна. 2012 онд Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль баталсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үе шаттай арга хэмжээ авч байгаа.
-Хүнсний аюулгүй байдлыг бүх шатанд нэгэн зэрэг анхаарч байгаа гэлээ. Үнэхээр ингэж чадаж байна уу?
-Хүнсний бүх сүлжээнд гэдэг нь малчны хот, тариалангийн талбайгаас хэрэглэгчийн гал тогоонд очих бүхий л шатанд аюулгүй байдлыг нь тогтоож, зохистой дадлыг нэвтрүүлэх юм. Одоогоор хүнсний бүхий л шатанд ул мөрийг нь мөрдөн тогтоох журам боловсруулж байна. Энэ журмаар тухайн хүнсний бүтээгдэхүүн аль нэг шатаар дамжин явахдаа эрсдэлд учирсан бол бүртгэлийн тогтолцооны дагуу хаана гэмтсэн бэ гэдгийг нь мөрдөн тогтоож, үүнийхээ дагуу шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэнэ гэсэн үг.
-Сүүлийн үед генийн өөрчлөлттэй хүнсний тухай их ярьж байна. Энэ нь, манай улсын хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Хүнсний тухай хуулийн дагуу хувиргасан амьд организмын гаралтай буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний талаар тодорхой журам боловсруулан мөрдөх ёстой. Энэ журам хараахан гараагүй, ЭМЯ дахь хувиргасан амьд организмын зөвлөл дээр боловсруулагдаж байгаа. Хувиргасан амьд организмын гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн, яаж бүртгэх, ямар хяналт зохицуулалт хийх вэ гэдэг нь энэ журмаар зохицуулагдана гэсэн үг. Монгол Улсад хувиргасан амьд организмыг тариалангийн талбайд тариалахыг хориглосон. Мөн тусламжийн хүрээнд ч оруулахыг хориглосон. Хувиргасан амьд организм үйлдвэрлэсэн бол тухайн бүтээгдэхүүний тэмдэглэгээг сав баглаа боодол болон шошго дээр нь заавал тавих ёстой гэсэн бодлого баримталж байгаа. Үүнийхээ дагуу ч шат дараатай арга хэмжээ авна.
-Монголд хүнсэнд хэрэглэх зорилгоор амьд организмыг хувиргасан тохиолдол бий юү?
-Тийм зүйл байхгүй. Харин хувиргасан амьд организмын гаралтай бүтээгдэхүүн гаднаас орж ирж байгааг үгүйсгэхгүй.
-Ийм бүтээгдэхүүн хэрэглэж болох уу гэсэн асуултыг хэрэглэгчид байнга асуудаг. Импортоор оруулахыг хоригловол болохгүй гэж үү?
-Дэлхий нийт хувиргасан амьд организмаас гаралтай бүх хүнсийг бүртгэдэг. Үйлдвэрлэгч орны сертифкат, эрүүл мэндийн дагалдах бичиг баримт нь ч байх ёстой. Баримтад нь үндэслэн бид шаардлага хангавал Монголд оруулж ирэхийг зөвшөөрдөг. Түүнээс юу юүгүй хориглоно гэж байхгүй.
-Тэгвэл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ мөн л тусдаа хуулиар зохицуулагдах асуудал. Органик хүнсний тухай хууль, органик бүтээгдэхүүнийг дэмжих хөтөлбөр боловсруулж байна. Яг ямар бүтээгдэхүүнийг органик гэх, яаж баталгаажуулах вэ гэдэг асуудлууд гарч ирнэ. Зохицуулах хууль нь байхгүй байгаа учраас одоогоор Монголд энэ бол органик гээд баталгаажуулчихсан хүнс алга. Мэдээж, органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн дэмжих хэрэгтэй. Өргөн уудам газар нутаг, эко орчин, түүхий эд маань байгаа болохоор боломж асар их бий.
-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн энэ удаагийн хурал өлсгөлөнг тэглэх асуудалд анхаарлаа хандуулж байх шиг байна. Манай улс хувь нэмэр оруулах боломжтой юу?
-Тийм ээ. Эцсийн шийдвэр дүгнэлт гараагүй байна. Бүсийн зарим улстай харьцуулахад манай улсад өлсгөлөн бараг байхгүйтэй адил. Уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлэн, уудам газар нутагтаа газар тариалангаа ч хөгжүүлэх боломж бий. Тиймээс хоол тэжээл хомс байгаа бүсийн бусад улсад хүнсний бүтээгдэхүүн экспортлох, хамтран ажиллах саналыг ҮХАА-н сайд өнөөдрийн өндөр хэмжээний төлөөлөгчдийн уулзалтын үеэр тавина.
Манай улсад НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Хурлын үеэр голлон ярьсан асуудлын нэг нь бүс нутгийн өлсгөлөнг тэглэх байв. Учир нь, Ази, Номхон далайн бүс нутагт 2015 он гэхэд өлсгөлөнг тал хувиар бууруулах “Мянганы хөгжлийн зорилт” амжилттай хэрэгжиж буй ч дэлхийн өлсгөлөн хүн амын 60 гаруй хувь нь энэ бүсэд амьдарч байгаа аж. Тэр дундаа Ази тивийн хөгжсөн орны хүүхдүүдийн 30-35 хувь нь өсөлтгүй, бие махбоди, танин мэдэхүйн хөгжилд нь саад учруулж буй тэжээлийн дутагдалтай байна. Харин Монгол Улсын тухайд өлсгөлөн байхгүйтэй адил ч хүнсний аюулгүй байдал хангалттай түвшинд хүрээгүй нь нууц биш. Тиймээс ҮХААЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхжаргалтай энэ талаар ярилцлаа. -Манай улс хүнсний аюулгүй байдалдаа хэр анхаардаг юм бэ. Олон улсын байгууллага, гадаадын төлөөлөгчид биднийг хэрхэн дүгнэж байна?

0 Сэтгэгдэл