Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Онгоцыг ниссэн чиглэлээс нь өөр зүгт хайж эхэллээ
Сураггүй болоод зургаа хонож буй Малайзын онгоцыг нисэх ёстой байсан чиглэлээс эсрэг зүгт хайж эхлээд байна. Өөрөөр хэлбэл Куала Лампураас Бээжин рүү нисч явсан онгоцыг Өмнөд Хятадын тэнгист бараг сөөм сөөм газраар хайсны эцэст эрлийн чигээ Энэтхэгийн далай руу чиглүүлсэн байна. Учир нь, онгоцыг чиглэлээ өөрчилж буцаад ниссэн гэдэг мэдээлэл байгаа. Түүнээс гадна холбоо тасарснаас хойш бараг дөрвөн цаг орчин агаарт нисч явсан гэдэг таамаг мэргэжилтнүүдэд байгаа аж.
Онгоцны хөөрснөөс цаг гаруйн дараа холбоо тасарсан. Ингэхдээ онгоцны техник хэрэгсэл нь гэнэт эвдэрчихээгүй бололтой гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Онгоцны холбоо харилцааны хоёр төхөөрөмж хоорондоо 14 минутын зайтай унтарсныг тогтоосон байна. Ингэж холбоо харилцааны төхөөрөмж дараалан унтарсан нь магадгүй гэнэтийн эвдрэл биш, харин хүн гараараа унтраасан байх магадлалтай гэж үзэхэд хүргэжээ.

Онгоц хэдийгээр холбоо харилцаагаа тасалсан ч агаарт нисч байгаа гэсэн дохиолол 4-5 цагийн турш Британийн хиймэл дагуулд ирж байсан байна. Тэр мэдээллээр бол онгоц холбоо тасарсныхаа 35 мянган футын өндөрт анх хөөрсөн цэгээсээ 2500 милийн зай дотор нисч байсан болж таарч байгаа юм. Гэхдээ энэ бүхэн нарийн тогтоосон мэдээлэл биш гэж Малайзын тал мэдэгдэж байна.
Ямартай ч онгоцыг Энэтхэгийн далайд унасан байж болзошгүй хэмээн тийшээ эрлийн баг  гаргасны дотор АНУ-ын байлдааны бөмбөгдөгч US Kidd хөлөг онгоц ч багтжээ.
д 10 улсын 70 гаруй онгоц эрэлд гараад ч ганц ч ул мөр олж чадаагүй Бойнг онгоцонд явсан 239 зорчигч, нисэх багийнхны араас малайзчууд мөргөл залбирал үйлдсээр, сэтгэл түгшин хүлээж байна.


0 Сэтгэгдэл
amid baigaa baih gej bodoj bn.Suirsen gehed yadaj seg n oldmoor yum. holboo tasarsnaas hoish ochnoon tsag nissen shuu dee, baritsaalagdsan bhaa
Хамгийн их уншсан