Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Алга болсон онгоцыг хулгайлсан гэж Малайзын засгийн газар мэдэгдлээ
Куала-Лумпураас энэ сарын 8-нд Бээжин рүү нисээд сураггүй алга болсон иргэний нисэхийн Боинг-777-200  онгоцыг хулгайлсан байна гэж малайзын мөрдөгчид итгэлтэй мэдэгдлээ. Тэдний үзэж байгаагаар бол онгоцыг нисгэгчдийн нэг нь хулгайлсан байж магадгүй гэнэ. Үүний өмнө агаарын цэргийн радарууд онгоцыг Энэтхэгийн далай дахь Андаманы арлуудын зүг ниссэн байна гэсэн юм. Мөн онгоц радарын дэлгэцээс алга болсны дараа ч гэсэн диспетчерийн холбооны системд холбоо нь залгаастай байсан юм байна. Холбооны хиймэл дагуулууд ч гэсэн сураггүй болсон онгоцноос махш сулхан дохио хүлээн авч байсан юм.
Малайзын үндэсний агаарын тээврийн Боинг 777-200 онгоц 227 зорчигч, нислэгийн багийн 12 хүнтэйгээр гуравдугаар асрын 8-ны шөнө нийслэл Куала-Лумпураас Бээжин рүү нисээд малайзын зүүн эргээс 220 км-т явж байхдаа холбоо тасарсан юм.
Өнгөрсөн хугацаанд онгоцыг эрэх ажиллагаанд дэлхийн 11 орны 40 хөлөг онгоц, 34 нисэх онгоц оролцож хайж байгаа юм.
Пентагоны мэдээлснээр бол хамгийн сүүлийн мэдээ аваад АНУ Адаманы арлуудын зүг хөнгөн хөлөг онгоц илгээсэн байна. Энэ хөлөг дээр эрэл хийж байгаа нисдэг тэрэг байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан