Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Крымын иргэд цаашдынхаа хувь заяаг шийдэж байна

Өнөөдөр Украины Автономит бүгд найрамдах улс Крымын иргэд хойгийнхоо статусыг тодорхойлох бүх нийтийн санал асуулгаа эхэллээ. Санал асуулгад оролцогч иргэн хоёр асуултад “Тийм” гэсэн хариу өгч саналаа илэрхийлнэ.
Энэ нь Крымыг ОХУ-д холбооны статустай орууж Оростой нэгтгэх эсэх, эсвэл Крымын бүгд найрамдах улсын 1992 оны үндсэн хуулийг сэргээж Крымыг Украины нэг хэсэг байлгах уу гэсэн хоёр асуулт юм.
Санал хураах байрууд орон нутгийн цагаар өглөөний 08,00 цагт нээж насанд хүрсэн 1,5 сая иргэн саналаа өгнө. Крымын Дээд зөвлөл энэ санал асуулга явуулах шийдвэрийг гуравдугаар сарын 6-нд гаргаж, ОХУ-ын бүрэлдхүүнд оруулах тухай зарчмын шийдвэр баталсан юм. Крымд болох бүх нийтийн санал асуулгыг ажиглахаар 1240 ажиглагч томилсон бол гадаадын 23 орны 135 ажиглагч очоод байгаа юм.
Санал асуулгыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн 169 байгууллагын 600 орчим сэтгүүлч сурвалжлагч ажиллаж байна.
Харин Украины Үндсэн хуулийн шүүх Крымын зөвлөлийн гуравдугаар сарын 6-нд гаргасан “Бүх нийтийн санал асуулга явуулах тухай” тогтоол нь Украины Үндсэн хууль, бусад хэд хэдэн хуулийг зөрчиж байна гэж гуравдугаар сарын 14-нд мэдэгдээд энэ нь Крымын Дээд зөвлөлийг тараах үндэслэл болж байна гэжээ. Крымын Дээд зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө цуцлах тухай тогтоолын төслийг Украины Дээд Радагийн 278 депутатын 226 нь дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл