Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
ТИМОЩЕНКО Дэлхий даяар банкуудад 85 данс нээсэн гэнэ
Украйны экс Ерөнхийлөгч Януковичийн үед улсын мөнгө шамшигдуулсан хэргээр долоон жил хорих ял авч хоригдоод, энэ удаагийн хувьсгалаар суллагдсан Тимощенкотой холбоотой бас нэгэн дуулиан дэгдэж эхэллээ. Их Британийн “Independent” сонины мэдээлж байгаагаар Тимощенко болон түүний төрөл садныхан дэлхийн олон орны банкуудад нийт 85 данс нээсэн байжээ. Энэ мэдээг тус сонин хууль зүйн “Lawrence Graham” компанийн явуулсан мөрдлөгийн материалаас авсан аж.
Хууль зүйн “Lawrence Graham” компанийг Янукович Ерөнхийлөгч байх үедээ экс Ерөнхий сайд Тимощенко ба өөр нэг экс Ерөнхий сайд Лазаренко нарыг алба хашиж байх үед алга болсон гэх 200 сая ам.долларыг олуулахаар хөлслөн аваад байжээ. Тус компанийн мэргэжилтнүүд өдгөө нэгэнт үгүй болсон Засгийн газрын захиалгыг биелүүлэх явцдаа 26 орны 278 банкны дансыг нарийвчлан судлаж үзээд Тимощенко болон түүний гэр бүлийн гишүүд нь 85 дансны заримыг нь өөрийн нэр дээр, заримынх нь хамтран эзэмшигч байсан гэсэн дүгнэлт хийсэн байна. Одоогоор эдгээр дансны дийлэнх нь хаагдсан бөгөөд 13 нь хаагдалгүй үлджээ.
Өдгөө Германд эмчилгээ хийлгэж байгаа Тимощенкогийн өмгөөлөгч энэхүү мэдээг эрс үгүйсгээд “Энэ бүхэн илэрхий худал. Тимощенкод АНУ, Их Британи, Швейцарь гэх мэт улсад ямар ч данс, хөрөнгө байхгүй. Бидний эсрэг мөрдлөгө явуулж байгаа хэн бүхэнтэй нээлттэй байдаг учраас харилцан ярилцахад бэлэн. Энэ мэдээг хуурамчаар үйлдсэн” гэж хэлсэн байна. Тимощенко өөрөө 1997 онд улс төрд орж эхэлснээсээ хойш ямар ч арилжаа наймаа, бизнес эрхлэхээ больсон гэдэг.
Гэхдээ хачирхалтай нь энд нэр гарсан өөр нэг экс Ерөнхий сайд Лазаренког АНУ-д оргон амьдарч байхад нь тус улсын Засгийн газар 2004 онд мөнгө угаасан, хөрөнгө идсэн, гадаадын банкуудад хөрөнгө нуусан хэргээр найман жил хорих ялаар шийтгэсэн байдаг. Энэ Лазаренко нь 1996 оны тавдугаар сараас 1997 оны долдугаар сар хүртэл Украйны Ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Түүнийг Ерөнхий сайд байхад Тимощенкогийн үндэслэсэн “Украйны эрчим хүчний нэгдсэн систем” компани Оросын шатдаг хийг Украйнд борлуулах монополь эрхтэй байсан. Лазаренког огцорсны дараа тухайн үед “шатдаг хийн гүнж” гэгдэж байсан Тимощенко албан тушаалаасаа буусан түүхтэй.
НҮБ нь Лазаренког Украйны төсвөөс 200 сая ам.доллар завшсан гэдэг бол Украйны Засгийн газар нь завшсан мөнгөний хэмжээг 320 сая ам.доллар гэж үздэг.
хаха оросын зөв байжээ
муу луйварчид л өөрийгөө хэргээс мултлахийн тулд улс эх орноо золионд тавих юм аа манайд бол баяр баярцогт гээд эх орон өөртэй хүмүүс байгаад байдаг
Украйны экс Ерөнхийлөгч Януковичийн үед улсын мөнгө шамшигдуулсан хэргээр долоон жил хорих ял авч хоригдоод, энэ удаагийн хувьсгалаар суллагдсан Тимощенкотой холбоотой бас нэгэн дуулиан дэгдэж эхэллээ. Их Британийн “Independent” сонины мэдээлж байгаагаар Тимощенко болон түүний төрөл садныхан дэлхийн олон орны банкуудад нийт 85 данс нээсэн байжээ. Энэ мэдээг тус сонин хууль зүйн “Lawrence Graham” компанийн явуулсан мөрдлөгийн материалаас авсан аж. Хууль зүйн “Lawrence Graham” компанийг Янукович Ерөнхийлөгч байх үедээ экс Ерөнхий сайд Тимощенко ба өөр нэг экс Ерөнхий сайд Лазаренко нарыг алба хашиж байх үед алга болсон гэх 200 сая ам.долларыг олуулахаар хөлслөн аваад байжээ. Тус компанийн мэргэжилтнүүд өдгөө нэгэнт үгүй болсон Засгийн газрын захиалгыг биелүүлэх явцдаа 26 орны 278 банкны дансыг нарийвчлан судлаж үзээд Тимощенко болон түүний гэр бүлийн гишүүд нь 85 дансны заримыг нь өөрийн нэр дээр, заримынх нь хамтран эзэмшигч байсан гэсэн дүгнэлт хийсэн байна. Одоогоор эдгээр дансны дийлэнх нь хаагдсан бөгөөд 13 нь хаагдалгүй үлджээ.
Өдгөө Германд эмчилгээ хийлгэж байгаа Тимощенкогийн өмгөөлөгч энэхүү мэдээг эрс үгүйсгээд “Энэ бүхэн илэрхий худал. Тимощенкод АНУ, Их Британи, Швейцарь гэх мэт улсад ямар ч данс, хөрөнгө байхгүй. Бидний эсрэг мөрдлөгө явуулж байгаа хэн бүхэнтэй нээлттэй байдаг учраас харилцан ярилцахад бэлэн. Энэ мэдээг хуурамчаар үйлдсэн” гэж хэлсэн байна. Тимощенко өөрөө 1997 онд улс төрд орж эхэлснээсээ хойш ямар ч арилжаа наймаа, бизнес эрхлэхээ больсон гэдэг.
Гэхдээ хачирхалтай нь энд нэр гарсан өөр нэг экс Ерөнхий сайд Лазаренког АНУ-д оргон амьдарч байхад нь тус улсын Засгийн газар 2004 онд мөнгө угаасан, хөрөнгө идсэн, гадаадын банкуудад хөрөнгө нуусан хэргээр найман жил хорих ялаар шийтгэсэн байдаг. Энэ Лазаренко нь 1996 оны тавдугаар сараас 1997 оны долдугаар сар хүртэл Украйны Ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Түүнийг Ерөнхий сайд байхад Тимощенкогийн үндэслэсэн “Украйны эрчим хүчний нэгдсэн систем” компани Оросын шатдаг хийг Украйнд борлуулах монополь эрхтэй байсан. Лазаренког огцорсны дараа тухайн үед “шатдаг хийн гүнж” гэгдэж байсан Тимощенко албан тушаалаасаа буусан түүхтэй.
НҮБ нь Лазаренког Украйны төсвөөс 200 сая ам.доллар завшсан гэдэг бол Украйны Засгийн газар нь завшсан мөнгөний хэмжээг 320 сая ам.доллар гэж үздэг.
0 Сэтгэгдэл
2014.03.19
2014.03.19























