Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Украины тэнгисийн флотын тэргүүнийг суллахыг Шойгу уриаллаа
Гуравдугаар сарын 16-ны бүх нийтийн санал асуулгын дараагаар оросуудын дуулиан болгож өөрийнхөө улсын бүрэлдхүүнд авсан Крымын ард иргэд, бүс нутгийн удирдлагууд Симферополь дахь Украины Тэнгисийн цэргийн флотын штабын дайран эзэлж, командлагч контр-адмирал  Сергей Гайдукийг нь саатуулаад байгаа. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Крымын удирдлагуудад хандаж түүнийг суллахыг уриалсан байна.
“ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу Бүгд Найрамдах Крым улсын удирдлагуудад хандаж өнөөдөр саатуулаад байгаа, Украины Тэнгисийн цэргийн флотын командлагч контр-адмирал Сергей Гайдукийг украин руу явуулахгүйгээр суллахыг хүслээ” хэмээн ОХУ-ын БХЯ-ны мэдээлэлд өгүүлжээ.
Гайдук Украины зэвсэгт хүчний дүрэм ёсоор өөрийн удирдлагынхаа тушаалыг биелүүлж байсан гэдгийг анхаарах нь зүйтэй гэж Оросын Батлан хамгаалахын сайд тэмдэглэжээ. Үүний өмнө Гайдукыг “асууж тодруулах зүйл байгаа учраас прокурорын газар түр саатуулсан”, “Гайдук Киевээс ирж байгаа цэргийн анги нэгтгэлүүдэд энгийн иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэх тушаал өгсөн” гэж мэдээлсэн юм.
Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов мөн “украины цэргийн албан хаагчдын эсрэг бүхий л халдлага, үйл ажиллагаагаа киевийн цагаар 23,00 гэхэд зогсоохыг уриалаад хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол техник болон технологийн шинжтэй бүхий л арга хэмжээ авах болно” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Өөрийнх нь улсын нэг хэсэг юм бол тийм ээрэм тонуулыг боль гээд тушаачихаж чаддаггүй ээ. Өөрсдийн нь цэргүүд тушаалаар нь дээрэм хийж байгаа юм болохоор аргагүй ч юм уу
Хамгийн их уншсан