Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Утасны бүх яриаг бичиж авдаг
Америкийн Үндэсний Аюулгүй байдлын агентлаг дурын нэг улсын хэмжээнд иргэдийнх нь утасны бүх яриаг бичиж авдаг шинэ системийг боловсруулсан тухай “Вашингтон пост” сонин мэдээлжээ. Тус сонин экс тагнуулч Эдвард Сноуденийн ил болгосон мэдээлэл ба тус агентлагт ажилладаг нэрээ нууцалсан ажилтны мэдээнд үндэслэн ийн бичиж буйгаа онцолжээ.
Сонины нийтлэлд бичсэнээр Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн боловсруулсан “MYSTIC” нэртэй энэхүү программын тусламжтайгаар Америкийн тусгай албад ямар ч улсын хэмжээнд утасны бүх яриаг бичиж аваад бүтэн сарын турш хадгалдаг, хугацаа нь дуусахын хэрээр хуучин бичлэгүүдийг устган шинийг нэмдэг. Хэдэн тэрбумаар тооцогдох энэ олон утасны ярианы бичлэгийн ердөө нэг хувийг нь шинжээчид сонсон дүгнэлт гаргадаг. Үүнтэй зэрэгцэн шинжээчид сар болгон хэдэн саяар тоологдох бичлэгийг удаан хугацаагаар хадгалах заалттайгаар архив руу явуулдаг.
Дуулиан тарьж байгаа энэ супер программыг Үндэсний Аюулгүй байдлын агентлаг 2009 оноос туршиж эхэлсэн байна. Хоёр жилийн дараа буюу 2011 он анх удаа нэрийг хэлээгүй нэгэн улсын хэмжээнд туршжээ. Программыг ашиглаж эхэлсэн эхний жилд л ажилтнууд нь бичиж авсан асар их хэмжээний мэдээллийг хадгалахтай холбоотой асуудал тулгарч байгааг дуулгасан аж. Гэвч удирдлага нь буюу Америкийн Засгийн газар 2013 оны аравдугаар сараас эхлээд энэ программаар хянадаг улсын тоог зургаа болгож туршихаар шийдээд байжээ. Харин ямар зургаан улсын хэмжээнд программыг ашиглахаар болсон, ер нь ашиглаж эхэлсэн эсэхийг “Вашингтон пост” сонин мэдээлээгүй байна.
Сноуденийн ил болгосон мэдээлэлд үндэслэсэн нийтлэлүүд 2013 оны хавраас эхлэн маш олон орны сонин хэвлэлээр гарч эхэлснээр дэлхий нийтээр Америкийн Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн үйл ажиллагааг сонирхож эхэлжээ. Энэхүү мэдээгээр Америкийн тусгай албад нь өөрийн улсад төдийгүй дэлхий даяар алан хядагчид, тэдэнтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн хүмүүс төдийгүй хэдэн зуун сая энгийн иргэний яриаг нууцаар чагнадаг болж таарсан. Үүнээс болж энэ оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Обама Үндэсний аюулгүй байдлын газрыг иргэдийн утсыг дураар чагнах, бичиж авах эрхийг нь хязгаарлах өөрчлөлт явуулах шийдвэр гаргасан юм.
Америкийн Үндэсний Аюулгүй байдлын агентлаг дурын нэг улсын хэмжээнд иргэдийнх нь утасны бүх яриаг бичиж авдаг шинэ системийг боловсруулсан тухай “Вашингтон пост” сонин мэдээлжээ. Тус сонин экс тагнуулч Эдвард Сноуденийн ил болгосон мэдээлэл ба тус агентлагт ажилладаг нэрээ нууцалсан ажилтны мэдээнд үндэслэн ийн бичиж буйгаа онцолжээ.Сонины нийтлэлд бичсэнээр Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн боловсруулсан “MYSTIC” нэртэй энэхүү программын тусламжтайгаар Америкийн тусгай албад ямар ч улсын хэмжээнд утасны бүх яриаг бичиж аваад бүтэн сарын турш хадгалдаг, хугацаа нь дуусахын хэрээр хуучин бичлэгүүдийг устган шинийг нэмдэг. Хэдэн тэрбумаар тооцогдох энэ олон утасны ярианы бичлэгийн ердөө нэг хувийг нь шинжээчид сонсон дүгнэлт гаргадаг. Үүнтэй зэрэгцэн шинжээчид сар болгон хэдэн саяар тоологдох бичлэгийг удаан хугацаагаар хадгалах заалттайгаар архив руу явуулдаг.

0 Сэтгэгдэл