Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Индианчууд төмөр зам хаажээ
Канадын Торонто хотыг Монреаль ба Оттаватай холбодог төмөр замыг уугуул иргэд буюу индианчууд хааж эсэргүүцэл илэрхийлжээ. Тэд 1960 оноос хойш олноор сураггүй алга болсон индианчуудын хэрэгт мөрдлөг явуулахыг төв Засгийн газраасаа шаардсан байна. Жагсагчид зам хааснаас болж, төмөр замын компани 26 галт тэргээ зогсоож Торонто - Оттава чиглэлийн 5000 орчим зорчигчийг 100 гаруй автобусаар зөөж эхэлжээ.
Канадын индианчуудын амьдардаг нутаг нь газрын тос, шатдаг хийнээс эхлээд битумтай элс хүртэл төрөл бүрийн эрдсээр баялаг. Иймд газрын баялгийг ашиглах гэсэн уул уурхайн компаниуд ба түүнийг эсэргүүцсэн эсвэл нөхөн төлбөр шаардсан индианчуудын хооронд зөрчил их байдаг аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан