Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Экс сайдын гэрээс 42 кг алт олжээ

Украины Эрчим хүчний сайд асан Эдуард Ставицкийн гэр хуулийн ажилтнууд нэгжлэг хийх үедээ 42 кг цэвэр алт, бараг 5,0 сая доллар бэлнээр олсон байна. Мөн энд дэлхийн брэнд компаниудын үйлдвэрийн олон цаг, үнэт металлууд, үл хөдлөх хөрөнгийн баримт бичгүүд олсон гэж Украины ДЯЯ-ны сайд Арсен Аваковын мэдээллийг үндэслэн УНН агентлаг мэдээлсэн байна. 
Ставрицкийн эзэмшлийн гурван ч орон сууц, Ставицкийн эхнэрийн эзэмшдэг албан  байранд хуулийнхан нэгжлэг хийж байна гэж үүний өмнө мэдээлж байсан юм. Эрчим хүчний сайд асан Ставицкийг “Улсын их хэмжээний хөрөнгийг хувийн эрх ашгийн үүднээс үрэн таран хийсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 
“Энэ бол сайд гэж хэлэхээргүй хүн. Надад ирж байгаа мэдээлэл, баримтуудаас харахад энэ хүн бол төр ард түмний хөрөнгөнөөс авч болох юу л байна, жижиг гэлгүй гэрээдээ зөөдөг хүн байна” гэж ДЯЯ-ны тэргүүн Аваков тайлбар хийжээ. 
0 Сэтгэгдэл
ali hediin gadaad ruu guibuulchihaa bailgyi dee
manai zarim saiduudiin gert negjleg hiibel enees ix yum garax baix daa
uu iim saiduud mongold zunduu bna. daanch zarim ni amerikad bugeed oldohoo bsan
ovoo gar yum geech.........
Хамгийн их уншсан