Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Намуудын зөрчлөөс болж Украйнд тусламж үзүүлэх хүндрэлтэй болно
АНУ-ын зүгээс Украйнд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төсөл Америкийн конгресс дахь Бүгд найрамдах ба Ардчилсан намууд хоорондын зөрчлийн улмаас батлагдахгүй байж магадгүй тухай CBS суваг мэдээлэв. Америкийн Сенатын гишүүн, Ардчилсан намын төлөөлөл Ричард Дербин тус сувагт өгсөн ярилцлагадаа “Хэрэв энэ хуулийн төсөлд ах дүү Кокуудыг сонгуулийн сурталчилгааг зүй бусаар санхүүжүүлсэн хэргээр АНУ-ын Сангийн яамнаас ямар нэг байдлаар мөрдөн байцаахгүй гэсэн нэмэлт заалт оруулахгүй бол Украйныг хамгаалахад чигэлсэн энэ чармайлтыг Конгресс батлахгүй байж магадгүй тухай яриа дуулдаж байна” гэжээ.

Тэрбумтан Ах дүү Дэвид ба Чарльк Кок нар нь Бүгд найрамдах намын хамгийн том ивээн тэтгэгчид юм. Сенатад Ардчилсан нам олонх байгаа бол Конгресст Бүгд найрамдах намын гишүүд олон. Үүнээс болоод Америк сүүлийн хэдэн сарын турш төсвөө батлахаас эхлээд, эрүүл мэндийн даатгалын салбарт өөрчлөлт оруулах хүртэл маш олон асуудлыг шийдэх болгонд хоёр намын зөрчлөөс үүдэн дотоод улс төрийн гүн хямралд удаа дараалан орж байсан юм.
Украйны эдийн засагт дэмжлэг үзүүлэх хууль ч хоёр намын зөрчлийн золиос болж байгаа нь энэ бололтой.

Үүнээс гадна Конгресс дахь Бүгд найрамдах намынхан энэ хуулийн төсөлд Украйнд тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргаж өгнө гэсэн заалтыг Сенатаас оруулахыг эсэргүүцэж байгаа аж. Хэрэв ийм баталгаа гаргаж өгвөл Вашингтоноос болж зогсонги байдалд ороод байсан Олон улсын валютын сангийн өөрчлөлт цаашид үргэлжлэх боломжтой болно. Хамгийн гол нь, АНУ нь ОУВС-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болохоор энэхүү өөрчлөлтөд шаардлагатай хэдэн зуун сая ам.долларыг гаргахаас өөр аргагүй болох нь Бүгд найрамдах намынхны дургүйцлийг төрүүлээд байгаа аж.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан