Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа
Нислэгт гарснаас хойш 23 хоногийн турш ор сураггүй байсан Малайзын онгоц сүйрсэн гэдгийг Засгийн газар нь албан ёсоор мэдэгдлээ. Английн агаарын осол хянан шалгах газрын ирүүлсэн мэдээлэлд үндэслэн онгоцны нислэг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт төгсгөл болсныг тогтоосон бөгөөд онгоц далайд осолдсон тул 239 зорчигч амьд байх найдваргүй хэмээн ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна.
Өчигдөр орой Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак хэвлэлийн бага хурал хийж, энэ тухай олон нийтэд зарлахаас өмнө зорчигчдын ар гэрийнхэнд мессэжээр энэ эмгэнэлт мэдээг хүргэсэн байна. Ерөнхий сайд мэдэгдэхдээ "Инмарсат хиймэл дагуулаас авсан мэдээллээр МH370 дугаар нислэг ойр хавьд нь газардах ямар ч боломжгүй, алс хол Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт төгсгөл болсон нь тодорхой байгааг та бүхэнд гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна" гэжээ.

20 гаруй хоногийн турш дотроо өчүүхэн ч болов горьдлого найдвар тээж, хайртай хүмүүсээ хаа нэгтээ амьд мэнд байгаасай гэж залбирч байсан зорчигчдын ар гэрийнхэнд энэ мэдээлэл хүнд цохилт болжээ. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа миний хүү, миний ээж, миний аав хэмээн уйлан хайлсан хүмүүсийн эмгэнэлтэй бичлэг дэлхий нийтээр цацагдаж байна.
Малайзын агаарын тээврийн компани онгоц нь осолдож, 239 зорчигч, нисэх багийн гишүүд бүгд амь насаа алдсан энэ явдалд бүрэн хариуцлагаа хүлээж, зорчигчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно хэмээн мэдэгдээд байна.

Хэдийгээр онгоц осолдсон гэдэг нь тодорхой байгаа ч далайд унасан онгоцны үлдэгдэл, хэсгүүдийг одоо хүртэл олоогүй байгаа юм. Хятад, Австрали зэрэг улсын хиймэл дагуулаас авсан зураглалаар онгоц байж болзошгүй далайн байрлалыг олчихоод байгаа ч цаг агаарын улмаас эрэл хайгуул хийх боломжгүй байгаа аж. Цаг агаар таагүй байгаагаас эрлийн ажил нэг хоногоор хойшилжээ. Онгоцыг олж чадаагүйтэй адил чухам юуны учраас Малайзаас Бээжин хүртэл нисч явсан онгоц хаа холын Энэтхэгийн далайд очид осолдов гэдэг асуулт хэвээр байна.

















Онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт, Австралийн Перт хотоос 1970 орчим километр зайтай газар байж болзошгүй хэмээн хиймэл дагуулын зургаас тогтоосон юм. Энэ нь Хятад, Францын хиймэл дагуулаас авсан зургаас тогтоосон байршилтай маш ойр байгаа юм.
yooh ymar uruwdultei haramsmaar yum bee
Notolgoo baih heregtei
yg yaj ywad haa bsan delhiiin omno hizgaarluu ochij osoldoh bolow gedeg l odoo hamgiin tom asuult bj vldeh n de,ymr negen mash tom nuuts ch bj boloh ym
NAJIB RAZAK CHAMD BAYAR HURGIE.BAGINDA TA HOER ....................
Ungeed bodxoor ongots aimaar shu. Bi law er ni ux aidactai nicdeg. Xyrdan l byyx yumcan gej boddog.
suirsen geh barimt ch oldoogui baihad suirchee gej zarlaad baidag n yamar uchirtai yum be.Erel haiguuld ochnoon mongo tsatsaad baigaa bolhoor ter uu
yaag unen
Нислэгт гарснаас хойш 23 хоногийн турш ор сураггүй байсан Малайзын онгоц сүйрсэн гэдгийг Засгийн газар нь албан ёсоор мэдэгдлээ. Английн агаарын осол хянан шалгах газрын ирүүлсэн мэдээлэлд үндэслэн онгоцны нислэг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт төгсгөл болсныг тогтоосон бөгөөд онгоц далайд осолдсон тул 239 зорчигч амьд байх найдваргүй хэмээн ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна. Өчигдөр орой Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак хэвлэлийн бага хурал хийж, энэ тухай олон нийтэд зарлахаас өмнө зорчигчдын ар гэрийнхэнд мессэжээр энэ эмгэнэлт мэдээг хүргэсэн байна. Ерөнхий сайд мэдэгдэхдээ "Инмарсат хиймэл дагуулаас авсан мэдээллээр МH370 дугаар нислэг ойр хавьд нь газардах ямар ч боломжгүй, алс хол Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт төгсгөл болсон нь тодорхой байгааг та бүхэнд гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна" гэжээ.

20 гаруй хоногийн турш дотроо өчүүхэн ч болов горьдлого найдвар тээж, хайртай хүмүүсээ хаа нэгтээ амьд мэнд байгаасай гэж залбирч байсан зорчигчдын ар гэрийнхэнд энэ мэдээлэл хүнд цохилт болжээ. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа миний хүү, миний ээж, миний аав хэмээн уйлан хайлсан хүмүүсийн эмгэнэлтэй бичлэг дэлхий нийтээр цацагдаж байна.
Малайзын агаарын тээврийн компани онгоц нь осолдож, 239 зорчигч, нисэх багийн гишүүд бүгд амь насаа алдсан энэ явдалд бүрэн хариуцлагаа хүлээж, зорчигчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно хэмээн мэдэгдээд байна.

Хэдийгээр онгоц осолдсон гэдэг нь тодорхой байгаа ч далайд унасан онгоцны үлдэгдэл, хэсгүүдийг одоо хүртэл олоогүй байгаа юм. Хятад, Австрали зэрэг улсын хиймэл дагуулаас авсан зураглалаар онгоц байж болзошгүй далайн байрлалыг олчихоод байгаа ч цаг агаарын улмаас эрэл хайгуул хийх боломжгүй байгаа аж. Цаг агаар таагүй байгаагаас эрлийн ажил нэг хоногоор хойшилжээ. Онгоцыг олж чадаагүйтэй адил чухам юуны учраас Малайзаас Бээжин хүртэл нисч явсан онгоц хаа холын Энэтхэгийн далайд очид осолдов гэдэг асуулт хэвээр байна.

















Онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт, Австралийн Перт хотоос 1970 орчим километр зайтай газар байж болзошгүй хэмээн хиймэл дагуулын зургаас тогтоосон юм. Энэ нь Хятад, Францын хиймэл дагуулаас авсан зургаас тогтоосон байршилтай маш ойр байгаа юм.
0 Сэтгэгдэл
2014.03.26
2014.03.25
2014.03.25
2014.03.25
2014.03.25
2014.03.25
2014.03.25



















