Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Оскар Писториусын гар утасны мессэжийг дэлгэжээ
Найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр шүүгдэж байгаа паралимпын аварга Оскар Писториус болон түүний гарт амь үрэгдсэн найз бүсгүй Рийва Стинкамп хоёрын гар утасны мессэжүүдийг шүүх хурлын үеэр дэлгэжээ. Хэрэг гарахаас 20-иод хоногийн өмнө хос хоёрын бичсэн мессэжээс үзвэл Оскар Писториус хартай,  ширүүн ааш зантай болох нь харагдаж байгаа аж. Түүний найз бүсгүй “Заримдаа би чамаас айдаг. Чи яаж надтай тэгж харьцаж чадав аа” хэмээн нэг мессэждээ бичсэн байсан бол өөр нэг зурвастаа “Чи намайг хамгаалах ёстой хүн байтал харин ч эсрэгээрээ халдаж байна” гэсэн байж. 

Мөн тэд Рийва Стинкампын найзын сүй тавих ёслолд очоод муудалцаж, гарч ирсэн тухайгаа ч мессэжээр бичсэн байна. Рийва бичихдээ “Би өөрийгөө хатагтай гэж үзэж, хүндэлдэг. Чи надтай өнөө оройных шиг харилцах ёсгүй байсан юм. Би чамайг аз жаргалтай байлгахын тулд хамаг чадлаараа хичээдэг ч заримдаа тэр бүхнийг огтхон ч тоохгүй байгаа мэт санагдах юм” гэсэн бол түүний хариуд Писториус найз бүсгүйгээ өөр залуутай ярилцаад, өөрийг нь тоохгүй байгаад хардсандаа тийм зүйл хийлээ, уучлаарай хэмээн бичиж байжээ. Энэ мэтчилэн тэдний харилцсан мессэжээс харвал Оскар Писториус хардах зан болон түргэн уураасаа болж найз бүсгүйгээ цөөнгүй удаа гомдоож байсан бололтой. Гэхдээ өнгөрсөн оны Валентины баярын шөнө найз бүсгүйгээ хөнөөсөн нь санаатай үйлдэл байв уу, эсвэл өөрийнх нь хэлж буйгаар гадны хүн гэрт нь орж ирсэн гэж андуураад буудчихав уу гэдэг нь хараахан тодорхой болоогүй байгаа юм.






0 Сэтгэгдэл
Oilgomjtoi yumiig yah gej ingej udaan shuudeg bnaa.... Ner aldartai Hun bolohoor ingedeg yum bgaa muu.Hardaltaas bolj yu ch hiihees butsahgui yum da
Хамгийн их уншсан