Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Ким Кардашианы мөрөөдөл
Реалити шоуны од Ким Кардашианы "Vogue" сэтгүүлийн шинэ дугаарын нүүрэнд гарсан зураг олны шүүмжлэлд дарагдаад удаагүй байтал дотор нүүрүүдийн зураг болон, зураг авах үеийн хөшигний цаанах дүрс бичлэгийг бас дэлгэжээ. Ким Кардашиан сүйт залуу, рэппер Кэни Уэстийн хамт хуримын даашинзтайгаар нэр хүндтэй "Vogue" сэтгүүлийн нүүрэнд гарсан нь түүний хувьд мөрөөдөл боловч тус сэтгүүлийн уншигчдын дийлэнх нь маш таагүй сэтгэгдэлтэйгээр хүлээн авсан юм. Тэр бүү хэл зарим нэртэй уншигчид нь сэтгүүлийг ийм зураг дахин нийтлэх юм бол захиалгаа цуцална гэж хүртэл мэдэгджээ.

  Гэхдээ олны энэ шүүмжлэл, дургүйцлийг Ким Кардашиан огтхон ч тоохгүй байгаа бөгөөд "Сэтгэл хөдлөөд, амьсгал ч авч чадахгүй догдолж байна" хэмээн Твиттертээ бичжээ. Түүний сүйт залуу Кэни Уэст ч бас сэтгүүлийн зургаас Твиттертээ дэлгэж, "Мөрөөдөл биеллээ" хэмээн бичсэн байна.
Ким Кардашианыг "Vogue"-ын нүүрэнд гаргахын тулд Кэни Уэст мөнгө төлсөн гэдэг яриа гараад байгаа. Учир нь, тус сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур өмнө нь "Намайг үгүй болсны дараа л Ким Кардашианыг манай сэтгүүл дээр гаргаарай" хэмээн хэлж байсан удаатай юм.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан