Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
НЭГЭН ЗУУНЫ ТЭРТЭЭХ МОНГОЛ С.ПАССЕТЫН НҮДЭЭР
hun vhej bgaa zurgiig darah sxn bsin bhda
delegrenguug haanaas uzej boloh boloo ..
БСШУЯ-ны санаачилгаар Францын Элчин сайдын яам болон О-де-Сен хотын дэмжлэгтэйгээр өчигдөр Уран зургийн галарейд “Нэгэн зууны тэртээх Монгол Улс-Францын гэрэл зурагчны дуранд” нэртэй Стефан Пассетын зурагнуудаас бүрдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Одоогоос дөрвөн сарын өмнө зуун жилийн тэртээх Монгол орны ахуй амьдрал, дүр төрхийг тэр чигээр нь харуулсан ховор нандин гэрэл зургууд “Зуун дамжсан Монгол 1912-1913” нэртэйгээр Францын О-де-Сен хотын Альберт Каны музейд дэлгэгдэж олны хүртээл болжээ. Энэ есдүгээр сар хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэн өнөөг хэр нь хүмүүсийн анхаарлыг татсан хэвээр байгаа аж. Ямартай ч, өөрсдөө ч олж хараагүй шахам байсан Монголын бараг анхны өнгөт гэж хэлж болохоор энэ ховор зургууд ийнхүү монголчуудын маань хүртээл болж, 1912-1913 оны үеийн Монгол орноо өнгөтөөр харах боломжтой болов.

Тухайн үед Францын банкир, саятан эр Алберт Кан 50 гаруй орныг сонгож, тэдгээрийг гэрэл зурагт мөнхрүүлэх том төсөл хэрэгжүүлжээ. Түүний сонирхол татсан улсуудын тоонд асар том газар нутагтай хэрнээ хэдхэн мянган хүн амтай, харийн дарангуйллаас гарах гэж тэмцэж ядаж буй Монголын нүүдэлчин ард түмний амьдрал зүй ёсоор багтжээ. Тийм ч учраас тэрээр Стефан Пассет хэмээх гэрэл зурагчныг манай улс руу томилон явуулсан байдаг.

Стефан Пассет Альберт Канд 1912 оны долдугаар сарын 24-нд илгээсэн захидалдаа “Ямар ч засмал зам үгүй энэ орноор аялахад багагүй бэрхшээл учирч байсан ч би Монголоос гар хоосонгүй очих нь. Би энд таван ч тосгоноор /аймаг/ орж, маш сонирхолтой нүүдэлчин хүмүүстэй уулзлаа. Намайг шинэ тосгонд очих бүрт ноён нь тосон авч, гэртээ урьж байлаа. Гэхдээ айлд зочлохдоо би газарт хөлөө нугалан суугаад, тэдний дайлсан гүүний сүүгээр исгэж хийсэн айхтар гашуун нясуун амттай ликёр маягийн ундааг уух ёстой болдог байв. Гэвч энэ бүхнийг би давж гарснаар тэдний гэр орон, өөрсдийнх зургийг авах боломж олдсонд талархаад баршгүй. Эндэхийн эмэгтэйчүүд нь зургаа авахуулах тун ч дургүй юм.

Гэхдээ ноёныхоо заавраар ашгүй зургаа авахуулахыг зөвшөөрч намайг баярлуулав. Монголчууд тун ч омог бардам зантай. Лав хятадуудаас тийм зан чанар би олж хараагүй билээ. Монголчуудад зургаа авахуулсных нь хариуд ямар нэг зүйл өгөх гэхээр харин ч бүр уурлах шинжтэй” гэж бичсэн байжээ.

0 Сэтгэгдэл
bi
hun vhej bgaa zurgiig darah sxn bsin bhda
2015.04.18
2015.04.18
2012.06.14