Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ажилгүй иргэд VS эзэнгүй ажлын байр
Нас өндөр болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв. “Нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тань шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ. Барилгачин “За” гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй. “Барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа. Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад “Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг” гэв. Барилгачин балмагдаж орхижээ. “Ямар ичмээр юм бэ? Надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байж дээ” гэж харамсчээ. Ажилдаа сэтгэл зүрхээ зориул гэдгийг нь энэ бяцхан өгүүллэг хэлнэ.

Хийж буй ажилдаа үнэн сэтгэлээс хандаж, бүх боломжоо дайчлаагүйгээс ажил олгогчдын зүгээс “туршлагатай ажилтан” гэх шаардлагыг сүүлийн үед их тавьдаг болсон. Энэ нь төгсөөд удаагүй, туршлага гэх зүйлгүй шинэхэн мэргэжилтэнд халгаатай шаардлага.
Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн буюу энэ оны нэгдүгээр сарын судалгаагаар бүртгэлтэй ажилгүй иргэд 42.5 мянга байгаагийн 0.6 хувийг магистр, доктор, 29.3 хувийг дипломын болон бакалаврын, 8.6 хувийг тусгай мэргэжлийн, 7.0 хувийг техникийн болон бусад мэргэжлийнхэн эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ бүгд нийтдээ ажилгүй иргэдийн 45.5 хувь болж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тал хувийг ямар нэг байдлаар боловсрол, мэдлэг, мэргэжил эзэмшсэн хүн бүрдүүлж байна гэсэн үг.
Гэтэл Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон Хөдөлмөрийн бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газар ажлын байрны захиалгад дарагдаастай. Энэ жил уул уурхай, барилгын салбараас ажлын байрны захиалга хамгийн олон ирсэн гэнэ. Тэдгээр ажлын байрны ихэнх нь барилгын туслах ажилчин, зөөгч бармен, харуул хамгаалалтын ажилчин авах захиалга байж. Тэгэхээр Монголд ажилгүйдэл газар авсан бус харин ажилчин ангийн хомсдолд орчихсон юм биш үү гэмээр. Телевиз радио, хэвлэл мэдээлийн хэрэгслээр “Ажилд авна, цалин өндөр” гэсэн зар нэлээд цацагддаг. Тэгсэн хэрнээ ажилгүйдэл өсөөд байна гэдэг. Хөдөлмөрийн биржийн мэргэжилтний хэлснээр барилгын компаниуд туслах ажилчин авах захиалга багагүй ирүүлдэг ч энэ ажилд орох хүмүүс байдаггүй гэнэ. Дээд боловсролтой монголчууд туслах ажил хийх дургүй. Тиймээс л ажилгүйчүүдийн тоо жилээс жилд өсөөд байгаа хэрэг. Миний мэдэх нэг айлын таван хүүхэд бүгд дээд боловсролтой ч харамсалтай нь, нэгээс бусад нь бүгд ажилгүй. Ажилгүйдлийг дагаад ядуурал тэлдэг нь бичигдээгүй хууль. Ядуус харин ажил хийх дургүй. Зах дээр гуйлга гуйгаад сууж байгаа эмэгтэйгээс яагаад ажил хийж болдоггүй юм бэ гэж асуухад “Цагт баригдсан ажил хийх дургүй, дарга нарын дарамт их” хэмээн хээвнэг хариулах.
Эндээс харахад жингийн туухайны нэг талд ажилгүйдэл нэмэгдэж, нөгөө талд ажлын байр эзэнгүйрсээр.
Судалгааны дүн
Энэ жилийн хувьд хэчнээн оюутан ямар мэргэжлээр төгсөх гэсэн судалгаа албан ёсоор гараагүй учраас өнгөрсөн жил Хөдөлмөрийн судалгааны институтээс хийсэн “Төгсөгчдийн ажлын байрны судалгаа”-г эргүүлж харлаа.
Өнгөрсөн жил 27025 хүн их, дээд сургууль төгссөнөөс 81.1 хувь нь ажлын байртай болжээ. Гэхдээ төгсөгчдийн мэргэжлийг 34 хэсэгт ангилж судалгаа явуулснаас хамгийн эрэлттэй байгаа, нийт төгсөгчдийн 85-аас дээш хувь нь ажлын байртай болсон мэргэжлийн чиглэлийг тогтоожээ. Эрүүл мэндийн чиглэл буюу эмч мэргэжилтэн 1664 төгссөнөөс 88.9 хувь нь, барилга, архетиктурын чиглэлийн мэргэжилтэн 258 бэлтгэгдсэнээс 91.1 хувь нь, бүх төрлийн инженерийн мэргэжлээр 1341 хүн төгссөний 85.7 хувь нь, компьютерийн чиглэлээр 783 хүн их дээд сургууль төгссөнөөс 85.7 хувь нь, сэтгүүл зүйгээр 558 хүн төгссөний 86.7 хувь нь, Нийгмийн ухаан, бизнес, хуулийн чиглэлээр 2725 мэргэжилтэн гарснаас 93.5 хувь нь ажлын байртай болсон байна. Гэтэл Захиргаа үйлчилгээний ажилтан буюу Төрийн захиргааны удирдлага зэрэг мэргэжлээр 1875 хүн төгссөнөөс 43.7 хувь нь л ажлын байртай болж чаджээ.

Дээрх судалгааны талаар Хөдөлмөрийн судалгааны институтийн захирал М.Чимэддоржоос цөөн асуултад хариулт авлаа.
-Өнгөрсөн жил танай байгууллагаас төгсөгчдийн ажлын байрны тухай нэлээн дорвитой судалгаа хийсэн байна. Судалгааныхаа талаар танилцуулаач?
-Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэдээлэл цуглуулахаар 2013 онд Хөдөлмөрийн судалгааны институт 10 гаруй судалгаа хийсэн. Энэ дунд чухал гурван судалгаа бий. Үүнд, их дээд сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийг 2011-2012 онд төгссөн залуус хөдөлмөрийн зах зээл дээр хэр байр сууриа олсон талаар харьцуулж судалсан. Энэ судалгааг “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” нэртэйгээр гаргасан байгаа. Мөн жил бүр бид хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгааны тайланг гаргадаг. Энэ нь өнгөрсөн жил ажил олгогчид хөдөлмөрийн зах зээлээс ямар ажилтнуудыг хайгаад олж чадаагүй, ажиллах хүч олдохгүй хомсдолтой ямар мэргэжлүүд байна, энэ онд ямар мэргэжлийн хүмүүсийг авахаар төлөвлөж байна вэ гэдгийг судалдаг. Үүн дээр өнгөрсөн онд хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны эрэлт нийлүүлэлтийн таамаглалын туршилтын загварыг БНСУ-ын судалгааны байгууллагатай хамтран бий болгосон. Энэ нь 2022 он хүртэлх Монгол Улсын эдийн засгийн аль салбарт, хичнээн хүн ажиллах талаар тооцсон судалгаа юм. Ерөнхийдөө урт хугацааны таамаглалын загвар гаргаж авсан гэхэд болно.
-2014 онд ажилгүйдлийн түвшин буурсан гэж яриад байгаа. Энэ нь танай судалгааны дүнтэй хэр нийцэж байна?
-Монгол Улс цөөн хүн амтай тул урт хугацаандаа хөдөлмөрийн нөөцийн хомсдолд орно. Өнөөдрийн эдийн засгийн өсөлтийн хурд болон бүтээмжийн өсөлтийн хурдтай харьцуулах юм бол манай улсын ажиллах хүчин яагаад ч гүйцэхгүй хэмжээнд байгаа. Тиймээс өнөөдөр ажлын байрны тоо нэмэгдэж, ажилгүйдэл буурч байгаа нь үнэн. Цаашдаа ч нэмэгдэнэ. Харин хэдхэн жилийн дараа ажиллах хүчний хомсдолд орно.
-Тэгэхээр ямар арга хэмжээ авах ёстой юм бол?
-Боловсролын тогтолцоондоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Их, дээд сургуулийн диплом хөдөлмөрийн зах зээлд үнэлэгддэг зүйл биш болсон. Тиймээс хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Бүтээмжийн тал дээр мөн анхаарч, хүний оролцоо багатай үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлэх замаар ажиллах хүчний хомсдлыг нөхөх боломж байдаг. Ийм үндсэн гурван чиглэлээр энэ асуудлыг шийднэ. Хэрвээ шийдэхгүй бол 10 жилийн дараа монгол хүн өндөр цалинтай болох ч, үйлдвэрлэлийн хэмжээ өсөхөө болино. Энэ нь мэдээж биднийг уул уурхайгаасаа бүрэн хамааралтай хэвээр байлгах юм.
-Их, дээд сургууль болон МСҮТ-ийг төгссөн залуусын хөдөлмөр эрхлэлтийг харьцуулсан судалгааныхаа талаар тодруулаач. Үр дүн нь ямар гарсан бэ?
-2011-2012 онд төгссөн 1600 гаруй залууг судалгаандаа хамруулсан. Үүнээс харахад МСҮТ-ийг төгссөн залуус их, дээд сургуулийнхнаас мэргэжлээрээ ажиллах хандлага нь хамаагүй илүү боловч хөдөлмөр эрхлэх хувь нь харьцангуй бага байсан. Өөрөөр хэлбэл, яг төгссөн мэргэжлээрээ ажилладаг боловч ажиллах хандлага багатай. МСҮТ-ийг төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй байгаа залуусын тухайд дийлэнх нь дараагийн шатны сургалтад сууж, мэргэжлээ илүү гүнзгийрүүлж судалж байсан. Үүнээс үүдээд дүн шинжилгээ хийхэд эхлээд МСҮТ-ийг төгсөөд дараа нь тэр мэргэжлээрээ ахиж дэвших сонирхолтой хэсэг нь их, дээд сургуульд суралцвал илүү үр дүнтэй гэдэг нь харагдаж байна.
-Тэгэхээр их, дээд сургууль төгссөн залуус мэргэжлээрээ төдийлэн ажиллахгүй байна гэсэн үг үү?
-Тийм, их, дээд сургууль төгссөн залуусын хөдөлмөр эрхлэх хувь нь харьцангуй өндөр ч гэлээ ихэвчлэн мэргэжлээсээ өөр чиглэлээр ажиллаж байгаа нь харагдсан. Тийм ч учраас авч байгаа хөдөлмөрийн хөлс нь гагнуурчин, токарьчин ч гэдэг юм уу МСҮТ-ийг төгсөөд яг мэргэжлээрээ ажиллаж буй залуусын цалинтай харьцуулахад бага байгаа нь тогтоогдсон. Товчоор хэлэхэд дөрвөн жил их, дээд сургуульд сурчихаад өөр мэргэжлээр ажиллаж байгаа хүн, 2.5 жил МСҮТ-д суралцаад мэргэжлээрээ ажиллаж байгаа хүнээс хамаагүй бага цалин авч байна. Тэгэхээр их, дээд сургууль мэргэжилтнүүдийг олноор нь бэлтгэдэг боловч ихэвчлэн мэргэжлээрээ ажиллахгүй залуусыг төгсгөдөг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ нь өнөөгийн боловсролын тогтолцоо үндэсний ажиллах хүчнийхээ цаг, мөнгийг үр ашиггүйгээр үрж буйг харуулж байна. Уг нь, төгсөөд ажиллахгүй мэргэжлээр суралцаж байхын оронд энэ хугацаандаа хөдөлмөрлөвөл маш өндөр бүтээмж гарах байсан.

Үндэсний тэтгэлэг үүнийг шийдэх үү
Боловсролын салбарынхан ч гэсэн туухайны хоёр талд юу болоод байгааг анзаарсан. Гэхдээ тэдний гол гарц нь ирэх хичээлийн жилээс оюутнуудад олгодог Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг тухайн сургуулийг төгссөн оюутнуудын ажил эрхэлж буй хувьтай уялдуулж олгох. Өмнө бүх их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнуудад сурлагын амжилтаас нь хамаарч энэ тэтгэлэгийг олгодог байсан бол одоо тухайн сургуулийн оюутнуудын чанараас хамаарч нь тэтгэлэг олгох эсэхийг шийднэ гэнэ. Ийм тогтолцоонд шилжсэнээр тухайн их дээд сургуулиуд төгсөөд ажлын байргүй ч нэрийг нь сонсоод л сонгочихдог нийтлэг мэргэжлээр оюутан элсүүлэхээс татгалзаж, хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд тулгуурлах юм байна.
Мөн таван жил тутамд шинэчилдэг байсан эрэлттэй мэргэжлийн судалгааг энэ жилээс жил бүр шинэчлэхээр болсон. Өмнө таван жилийн турш тухайн жагсаалтыг үндэслэн эрэлттэй мэргэжлүүдэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, мэргэжилтэн бэлтгэсээр илүүдэл үүсдэг байсан асуудал ирэх жилээс цэгцэрнэ. Хэрэв эдгээр төлөвлөгөө биелэлээ олбол ажлын байрны эзэнгүйдэл-ажилгүй иргэдийн харьцаа тэнцэх биш бодит эрэлт нь нийлүүлэлттэйгээ тэнцэх юм.

М.Чимэддорж: Хэдэн жилийн дараа ажиллах хүчний хомсдолд орно

0 Сэтгэгдэл
taagii
mongold hun hiichih ajil olddoggui um doo esbel neg barilgiin tuslah gej tsag nargui hun hiih argagui hund huchir um bdag umaa
2014.03.27