Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
Хүүхдүүд яруу найргаар өрсөлдлөө
Уламжлал болсон “Хүрэл тулга-2014” өсвөрийн яруу найргийн уралдааныг Өмнөговь аймгийн ХГБХХ-ээс зохион байгууллаа. Хоёр насны ангилалтайгаар зохиогдсон уг наадам нь монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх, туурвих урлагт сургах зорилготой юм. Наадамд аймгийн Сэврэй, Ханхонгор, Мандал-Овоо, Цогтцэций, Номгон, Ноён, Гурвантэс, Булган, Хүрмэн, Цогтцэций сумын зургадугаар сургууль, Даланзадгад сумын МСҮТөв, нэгдүгээр сургууль, “Эрдмийн гэгээ”, гуравдугаар сургууль, “Оюуны мэлмий” сургуулийн сурагчид оролцсон байна. “Хүрэл тулга-2014” наадмын 6-9 дүгээр ангийн насны ангилалд 31 сурагч, 10-11 дүгээр ангийн насны ангилалд 19 сурагч, нийт 50 сурагч яруу найргаар өрсөлджээ.
Нийлбэр дүнгээр 6-9 дүгээр ангийн төрөлд Номгон сумын 8в ангийн сурагч У.Цолмонбаяр тэргүүлж, “Эрдмийн гэгээ” сургуулийн 9б ангийн сурагч Х.Бямбацогт, Баяндалай сумын 9б ангийн сурагч Т.Цэрэнпунцаг нар удаалсан бол 10-11 дүгээр ангийн төрөлд “Оюуны мэлмий” сургуулийн 11г ангийн сурагч Б.Болдцэцэг, Гурвантэс сумын 11а ангийн сурагч С.Шинэсар, Ханхонгор сумын 11в ангийн сурагч Г.Баярмаа нар эхний гурван байрт шалгарчээ. “Хүрэл тулга-2014” наадмын хоёр насны ангилалд тэргүүлсэн сурагчид ирэх сард Монголын хүүхдийн ордонд болох улсын уралдаанд оролцох юм.

0 Сэтгэгдэл