Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Камерон Диаз найзыгаа зоригтой юм хэмээн магтав
Холливудын од Гвинет Пэлтроу, Камерон Диаз хоёр сайн найзууд. Нас, зүс ижил од бүсгүйчүүд хувийн амьдралынхаа нарийн ширийнийг хүртэл дэлгэн ярилцдагийн хувьд Гвинет Пэлтроу саяхан нөхрөөсөө салахаар шийдсэн нь тэдэнд ямар хүндээр тусч байгаа тухай Камерон Диаз хэвлэлд ярилцлага өгөх үедээ хэлжээ.
"Тэд хоёулаа гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд үнэхээр их хичээсэн боловч эцэст нь салах нь зөв юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ тэдний хувьд маш зоригтой алхам. Тэднийг гэр бүлээ цуцлуулж байгаа энэ үед хэвлэлээр янз бүрийн муухай мэдээллүүд их гарч байгаа учраас хувийн амьдралыг нь хүндэтгэж үзээсэй гэж хүсч байна" хэмээн найзынхаа өмнөөс ярьжээ.
Оскарын шагналт жүжигчин Гвинет Пэлтроу, "Coldplay" хамтлагийн дуучин Крис Мартин хоёр 10 жил амьдарч, хоёр хүүхэдтэй болсон ч жилийн өмнөөс хамтын амьдрал нь таарч тохирохоо больж, жил орчим бодож үзсэний эцэст салахаар шийдсэн хэмээн хэд хоногийн өмнө мэдэгдсэн юм.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан