Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Янукович дахиад Украины ард түмэнд хандлаа

Украины ерөнхийлөгч байгаад эх орноо орхин зугтааж, ОХУ-д хоргодож байгаа Виктор Янукович гуравдугаар сарын 28-нд оросын Ростов-на-Дон хотноо хэвлэлийн хурал хийж улсынхаа бүх бүс нутгийн статусыг тодорхойлох  бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалсан байна. “Би ерөнхийлөгчийн хувьд украины эрүүл ухаантай иргэн бүрийг өөрсдийгөө өргөмжилсөн хүмүүст ашиглуулахгүй байхыг уриалж байна. Украины бүх бүс мужуудын статусыг тодорхойлох бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардах хэрэгтэй” гэж Януковичийн эх орныхоо иргэдэд хандсан уриалгад дурдсан байна гэж ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа.
Тэрээр “Сүүлийн саруудад Украинд юу болоод, юу болж байна вэ” гэж асуугаад “Барууны орнуудын  бүрэн дэмжлэгтэй сөрөг хүчнийхэн, зэвсэглэсэн террористуудын зэвсэгт төрийн эргэлт боллоо” гэжээ. Тэр Украины зүүн өмнөд нутгуудад  өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн нь төрийн энэ зэвсэгт эргэлтийг хүн ам хамгийн их шигүү суурьшсан, аж үйлдвэрийн бүс нутаг дэмжихгүй байгаагийн илэрхийлэл” гэсэн байна. “Өөрсдийгөө өргөмжлөөд байгаа энэ хүмүүс украины ард түмнээс нэг ч илтгэл хүлээгээгүй, ард түмний үзэл бодлыг хаах эрхгүй болохоор тэд зөхөн үндсэн хуулийн бус аргаар, хууль зөрчих замаар л тогтож байна” гэжээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан