Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Хятадын Ил-76 онгоц алга болсон онгоцны гурван ч хэсэг илрүүллээ

Хятадын Ардын чөлөөлөх армийн Агаарын хүчний Ил-76 онгоц  гарагт малайзын сураггүй алга болсон  онгоцыг эрж байгаа бүсээс өнгөрсөн бямба гарагт  гурван ч хэсэг зүйл олж илрүүлсэн байна.
Энэтхэгийн далайд байгаа цагаан, улаан, ягаавтар өнгийн энэ гурван хэсэг зүйлийг алга болсон онгоцны үлдэгдлээс байж магадгүй гэж үзэж байгаа юм хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ. Хятадын онгоц 300 орчим метрийн өндөрт нисч явахдаа энэ зүйлүүдийг олж харжээ.
Эдгээр зүйлийг орой болж байхад олж харсан болохоор тэр дороо шалгах боломжгүй болж харин хятадын “Haixun 01” хөлөг онгоцыг тийш нь илгээсэн байна. Австралийн хөлөг, хятадын бусад хөлөг онгоц ч энэ газарт ням гарагийн орой гэхэд хүрч очих юм байна.

Үүний өмнө Энэтхэгийн далайд Боинг онгоцны үлдэгдэл байж болох 300 хэсэг зүйл олж харсан бол малайзын эрх баригчид хиймэл дагуулын зургаас мөн тэр орчимд 122 объект байхыг олж харлаа гэж мэдээлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Малайзын ерхөнхий сайд Боинг 777-200 онгоцны зорчигчдыг бүгдийг нас барсан гэж зарлаад төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлсэн билээ. Үүнийг онгоц холбоо тасарч радараас алга болсны дараа чиглэлээ өөричлсөн хийгээд цаашид хэдэн цаг нисэх боломжтой байсан зэргийг харгалзан Энэтхэгийн далайд унасан гэж тогтоосон юм.
Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777-200 онгоц гуравдугаар сарын 8-ны шөнө Нийслэл Куала-Лумпураас Бээжин орохоор 227 зорчигч, багийн 12 гишүүнтэй нисээд хөөрснөөсөө хойш нэг цагийн дараа холбоо тасарч сураггүй алга болсон юм. Агаарын тээврийн “Malaysia Airlines” компани хэдийнээ бүхий л хүмүүсийг нас барсан гэж зарласан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан