Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
М.Шумахерыг асрахын тулд гэрт нь тусгай өрөө бэлджээ
Комд ороод гурван сар ухаангүй байгаа Михаил Шумахерыг цаашид гэртээ асрахын тулд эхнэр Коринна нь Швейцарийн Женев нуурын эрэг дээрх байшиндаа бараг 20 сая ам.доллараар эрүүл мэндийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулжээ. Домогт тамирчныг одоо Францын Гренобл их сургуулийн эмнэлэгт эмчилж байгаа юм. Цаашид сэргэх найдлага маш бага түүнийг гэрт нь гаргаж, асарч сувилах нь зүйтэй гэж гэр бүлийнхэн нь үзэж, ийнхүү бэлтгэл хангаж байгаа аж.
500 сая фунтийн хөрөнгөтэй гэлцдэг 45 настай Михаил Шумахерын гэр бүл хэд хэдэн газар эдлэн байшинтайгаас Женев нуурын эрэг дэх байшиндаа голдуу суудаг аж.  Энэ байшин нь одоо хэвтэж буй эмнэлгээс 300 миль орчим зайтай ч гэр бүлийнхэн нь өдөр бүр эмнэлэг рүү ирж очиж, түүнийг сахиж байгаа гэнэ. Комд орсноос хойш биеийн жингийнхээ 25 хувийг алдаж, одоо ердөө 53 кг болчихоод байгаа  М.Шумахерыг сэргэх найдлага бараг л байхгүй гэж эхнэрт нь эмч мэргэжилтнүүд хэлсэн байна. Харин түүнтэй 25 жил ханилсан Коринна Шумахер гайхамшиг болно гэж итгэж, өдөр бүр залбирсаар байгаа хэмээн дотны найз нь хэвлэлд ярьжээ.
М.Шумахер шинэ он гарахын өмнөхөн Альпийн нуруунд цанаар гулгаж яваад хад мөргөн осолдсоноос, тархиндаа хүнд гэмтэл авсан юм.







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан