Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Луврын музейд хонь оруулжээ
Францын фермерүүд эсэргүүцлээ тун өвөрмөц байдлаар илэрхийлэв. Тэд Засгийн газраас жижиг ба дунд фермерийн аж ахуйн талаар хэрэгжүүлэхээр зэхэж байгаа арга хэмжээг эсэргүүцэн Луврын музейн танхимуудаар хонь аялуулав. Дөрөвдүгээр сарын 1-нд батлагдах арга хэмжээ нь фермерийн жижиг аж ахуйнуудыг хаах, өрсөлдөх чадвар өндөртэй цөөн хэдэн том фермийг үлдээх гэсэн гол зорилготой ажээ. Хэрэв энэ арга хэмжээ хэрэгжиж эхэлбэл жижиг аж ахуйтай олон арван мянган хүн ажилгүй болно гэж фермерүүд үзсэн байна. Улмаар энэхүү явцуу арга хэмжээгээ зогсоохгүй бол хэдэн мянган ферм музейн үзмэр шиг амьгүй болно гэсэн утга илэрхийлэхтэй зэрэгцэж Францын төдийгүй Европын холбооны анхаарлыг татахын тулд ийнхүү дэлхийд алдартай музей руу хонь тууж оруулжээ.
Фермерүүд өөрийн аж ахуйгаас авчирсан олон арван хонийг Луврын музей рүү хүчээр туун оруулахад хамгаалагч нар нь яаж ч чадаагүй байна. Музей үзэхээр ирсэн олон зуун хүний өмнө хонинууд танхимуудаар майлан гүйлдэж бөөн дуулиан тарив. Энэ ажиллагааны явцад музейн нэг ч үзмэр, фемерүүдийн нэг ч хонь гэмтэж бэртээгүй гэнэ.
Лувр нь дэлхийн эрт ба эдүүгээгийн урлаг, соёл, түүхийн ховор нандин олон үзмэртэй, дэлхийн хамгийн томд тооцогддог музей юм. Энд Леонардо Да Винчийн “Жоконда” уран зураг, Эртний Грекийн уран барималчдын бүтээсэн “Милосын Венера” гээд олон зуун суут бүтээл дэлгээстэй байдаг. Луврын музейг жилд дунджаар арван сая гаруй жуулчин үзэж сонирходог.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан