Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Шүүх “YouTube”-ийг хаах нь зөв гэж үзэв
Туркийн нийслэл Анкарагийн шүүх “YouTube” сайт руу нэвтрэх боломжийг улсын хэмжээнд хаасан Засгийн газрын шийдвэрийг зөв гэж үзжээ. Ингэснээр энэ сарын 27-нд Туркийн Харилцаа холбоо, телевизийн удирдах газраас гаргасан шийдвэр хуулийн хувьд хүчин төгөлдөр болж байгаа юм. “YouTube” сайт Сирийн асуудлын талаар Туркийн Засгийн газрын гишүүд ба хүчний байгууллагын ажилтнуудын явуулсан нууц зөвлөгөөний аудио бичлэгийг устгаагүй гэдэгт үндэслэн шүүхээс ийм шидвэр гаргажээ.
Энэ шийдвэрийг туркчүүд болон гадаадын олон орон, олон улсын байгууллагууд шүүмжилсэн хэвээр. Харин Туркийн Засгийн газар үндэсний аюулгүй байдалд нь хохирол учруулж болзошгүй нууцын зэрэглэлтэй мэдээг олон нийтэд ил болгосон тул аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргасан гэж өөрийгөө зөвтгөж байгаа юм. “YouTube” рүү нэвтрэх эрхийг хаахтай зэрэгцэн нууц зөвлөгөөний бичлэг алдагдсан тухай бүх төрлийн мэдээг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргахыг түр хориглов.
Үүнээс өмнө туркүүд “Twitter” рүү нэвтрэх эрхийг хаагаад байсан тул одоо дэлхийн хэмжээний олон нийтийн сүлжээнээс Туркт зөвхөн “Facebook” л ажиллаж байна. Гэхдээ Засгийн газрыг шүүмжилсэн, бослого жагсаалд уриалсан мэдээ гарч эхэлбэл “Facebook”-ийг ч хаана гэдгээ Ерөнхий сайд Эрдоган нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.



Туркийн нийслэл Анкарагийн шүүх “YouTube” сайт руу нэвтрэх боломжийг улсын хэмжээнд хаасан Засгийн газрын шийдвэрийг зөв гэж үзжээ. Ингэснээр энэ сарын 27-нд Туркийн Харилцаа холбоо, телевизийн удирдах газраас гаргасан шийдвэр хуулийн хувьд хүчин төгөлдөр болж байгаа юм. “YouTube” сайт Сирийн асуудлын талаар Туркийн Засгийн газрын гишүүд ба хүчний байгууллагын ажилтнуудын явуулсан нууц зөвлөгөөний аудио бичлэгийг устгаагүй гэдэгт үндэслэн шүүхээс ийм шидвэр гаргажээ.Энэ шийдвэрийг туркчүүд болон гадаадын олон орон, олон улсын байгууллагууд шүүмжилсэн хэвээр. Харин Туркийн Засгийн газар үндэсний аюулгүй байдалд нь хохирол учруулж болзошгүй нууцын зэрэглэлтэй мэдээг олон нийтэд ил болгосон тул аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргасан гэж өөрийгөө зөвтгөж байгаа юм. “YouTube” рүү нэвтрэх эрхийг хаахтай зэрэгцэн нууц зөвлөгөөний бичлэг алдагдсан тухай бүх төрлийн мэдээг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргахыг түр хориглов.
Үүнээс өмнө туркүүд “Twitter” рүү нэвтрэх эрхийг хаагаад байсан тул одоо дэлхийн хэмжээний олон нийтийн сүлжээнээс Туркт зөвхөн “Facebook” л ажиллаж байна. Гэхдээ Засгийн газрыг шүүмжилсэн, бослого жагсаалд уриалсан мэдээ гарч эхэлбэл “Facebook”-ийг ч хаана гэдгээ Ерөнхий сайд Эрдоган нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.




0 Сэтгэгдэл






















