Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Сонинд гарсан мэдээнээс болж огцорлоо
Их Британийн Олон улсын хөгжлийн сайдын парламент дахь нарийн бичгийн дарга Марк Мензиес гэгч нэлээд нөлөө бүхий улс төрч шар сонинууд дээр хувийн амьдралынх нь талаарх мэдээлэл гарсны дараа огцорсон тухай “BBC News” сайт мэдээллээ. “The Sun” сонины ням гарагийн дугаарт Мензиест бэлгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг байсан нэгэн бразил залуугийн илэн далангуй ярилцлага нийтлэгдсэний дараа ийнхүү огцорсон байна.
Өөрийнх нь тухай бичсэн зарим зүйлс бодит үнэнд нийцэхгүй, үүнийг нотлох боломж гарахыг тэсэн ядан хүлээж байна гэж Мензиес мэдэгдээд огцрох болсон шалтгаан нь бразил залуугийн ярилцлага гэдгийг зөвшөөрчээ. Хэдийгээр сайдын парламент дахь хувийн нарийн бичгийн даргын албан тушаалаас огцорсон ч Их Британийн Парламентын доод тэнхимийн гишүүний суудлаас  буухгүй гэжээ.
Өдгөө 42 настай Мензиес нь 1987 оноос эхлээд Английн Консерватив намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нэгэн гэдгийг “BBC News” онцоллоо. Тэрээр 2010 онд Ланкашир гүнлэгийн Файлд хотын өмнөөс Парламентад сонгогдсон аж. Парламент дахь хувийн нарийн бичгийн даргаар гурван сайдтай ажилласан туршлагатай нэгэн. Парламентын нарийн бичгийн даргын албан тушаал нь цалингүй, албан ёсоор Засгийн газрын гишүүн биш байдаг ч нөлөө ихтэй суудал гэж үздэг. Мензиес огцорсон тухай  мэдээг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон сонсоод ихэд цорчирдсон гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан