Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Экс Ерөнхий сайдыг авлигын хэрэгтэй буруутай гэв
Израйлийн Тель-Авив хотын шүүх экс Ерөнхий сайд Эхуд Ольмертыг авлигын хэрэгт буруутай гэсэн тогтоол гаргажээ. Шүүгч 700 хуудас бүхий яллах тогтоолыг уншихдаа Ольмертийг шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэдгийг онцолсон байна. Эхуд Ольмертыг 1993-2003 онуудад Иерусалим хотын мэрийн албанд байхдаа дүү Йоси Ольмертээр дамжуулан орон сууцны цогцолбор бариулж байсан бизнесмэнээс 500 мянган шекель буюу 145 мянган орчим ам.долларын хахууль авсан гэж шалгасан юм. 2007 онд Ольмертийг Ерөнхий сайдын алба хашиж байхад мөрдөгдөж эхэлсэн энэ хэргийн улмаас тэрээр Израйлийн түүхэнд анх удаа авлигын хэргээр огцорсон Ерөнхий сайд болж байсан билээ.

“Холилэнд” нэртэй орон сууцны цогцолбор бариулж байсан Шмуэль Дахнер гэгч бизнесмэн нь 1997-2007 онуудад зөвшөөрөл авах, төсөлд өөрчлөлт оруулах гэх мэт олон шалтгааны улмаас Ольмертэд төдийгүй Иерусалим хотын олон албан тушаалтанд хэдэн сая шекелийн хахууль өгсөн аж. Мөрдөн байцаалтын явцад Дахнер нь Ольмертийн эсрэг мэдүүлэг өгөхөөр тохиролцож, улсын яллагчийн гэрч болсон байдаг. Израйлийн шүүх эхлээд буруутай эсэхийг тогтоон дараа нь тусгай хуралдаан явуулж ялын хэмжээг тогтоодог тул Ольмертэд ямар шийтгэл ногдуулахыг ойрын долоо хоногт зарлах аж. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг тушаалаасаа буусны дараа эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах хэрэг тасрахгүй байна. Зөвхөн энэ жил гэхэд л Гүржийн экс Ерөнхийлөгч Саакашвили, Пакистаны экс Ерөнхийлөгч Мушараф нарыг янз бүрийн хэрэгт буруутган мөрдөн байцааж байна. Саяхан Румынийн Ерөнхийлөгч Бэсескуг оны сүүлээр бүрэн эрх нь дуусмагц эрүүгийн хэрэг үүсгэн шүүнэ гэдгийг тус улсын Ерөнхий сайд мэдэгджээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан