Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Цагаан ордон руу буудсан эрийг 25 жил хорихоор шийтгэлээ

Америкийн Айдахо мужийн уугуул Оскар Рамиро Ортега-Эрнандесийг 2011 оны арваннэгдүгээр сард Цагаан Ордон руу найман удаа буудсаны нь төлөө 25 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Вашингтонд болсон холбооны шүүх хуралдаанаар даваа гарагт түүнийг 27 жил зургаан сараар хорих ял сонсгосон байна. Ортега-Эрнандес машинаар давхиж байхдаа Цагаан Ордон руу хагас автамат буугаар найман удаа буудахад хэн нэгэн шархдаж бэртээгүй ч 100 мянган долларын эд материалын хохирол учирсан гэж үнэлжээ.
Ортега-Эрнандесын өмгөөлөгч нь шүүх хурал дээр түүнийг гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн гүн дарамтад орсон байсан, мөн “Армагеддон гариг дэлхий рүү ойртож байгаа гэсэн худал цуурхалд итгэсэн байсан”, ийм учраас түүнийг 10 жилийн ялаар л шийтгэх ёстой гэж өмгөөлсөн байна.
Эхлээд Ортега-Эрнандесийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн амь насанд халдах гэсэн гэж буруутгаж байсан ч өнгөрсөн жил ийм сэдэл байгаагүй гэж үзсэн юм.
0 Сэтгэгдэл
amerik Munhbayrl bn dag....
Хамгийн их уншсан