Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Ерөнхийлөгч цалин авахгүй ажиллана
Гуравдугаар сарын 29-нд болсон сонгуулиар Бүгд найрамдах Словак улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бизнесмэн, буяны ажил эрхлэгч Андрей Киска төрийн тэргүүний алба хаших таван жилийн хугацаанд цалин авахаас татгалзаж байгаа мэдэгджээ. Словакийн хэвлэлүүдийн онцолж байгаагаар Кискагийн сонгуулийн кампанит ажилдаа зарцуусан мөнгөний хэмжээ нь Ерөнхийлөгчийн таван жилийн цалингаас хол давж гарсан.
Словакийн Ерөнхийлөгч сард 6600 еврогийн цалинтай бол Андрей Киска нь янз бүрийн сан, хөтөлбөрт хийсэн хөрөнгө оруулалтаасаа жилдээ 700 мянган еврогийн ашиг олдог.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг хашир улстөрчид “улс төрийн шинэков” гэж  нэрлэдэг ч тэрээр хүмүүнлэг, буяны үйлсээрээ 2006 оноос хойш олны танил болсон нэгэн. Түүний байгуулсан “Сайн санаат чагаа тэнгэр” сан нь хорт хавдраар өвчилсөн 5000 гаруй хүүхдэд янз бүрийн хэлбэрээр буцалтгүй тусламж үзүүлсэн.
Болж өнгөрсөн сонгуулиар Киска 59,04 хувийн санал авч ялсан бөгөөд энэ нь түүний гол өрсөлдөгч Ерөнхий сайд Роберт Фицогийн авсан саналаас даруй 20 хувиар давсан үзүүлэлт юм.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан