Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Dolce & Gabbana
Dolce&Gabbana брэнд бол Италийн загвар зохион бүтээгч Доменико Долче, Стефано Габбана нарын хамтын бүтээл юм. Дэлхийн хамгийн алдартай ижил хүйстэн хос хэмээн нэгэн үе нэрлэгдэж байсан тэд 19 жил хамт амьдрахдаа загварын ертөнцөд нэг томоохон брэндийг төрүүлсэн нь энэ билээ.

Д.Долче, С.Габбана хоёр 1980 онд Миланы студид ажиллаж байхдаа танилцаж, 1982 оноос хамтын бизнесээ эхлүүлжээ. Гэхдээ 1986 он хүртэл тэдний шинэхэн загварын товчоо олон улсад танигдаж амжаагүй гэдэг.  Харин бүсгүйчүүдэд зориулсан коллекц нь ихээхэн амжилт олж, Холливудын оддын таашаалд нийцжээ. Нэгэнт оддын анхааралд өртөж, тэдний дуртай загвар болсон учраас олон нийтэд ч ядах юмгүй хүрч, Dolce&Gabbana-гийн нэр хүнд 80-аад оны сүүлч, 90-ээд оны эхээс дэлхий даяар түгсэн байна. Үүнд Долче, Габбана хоёр Наоми Кэмпбел, Кайли Миноуг зэрэг алдартантай найзууд байсан нь их тус болсон гэдэг.
Энэ брэндийн анхны нэрийн дэлгүүр 1989 онд Токиод нээгдэж байсан бол загварын эх орон болсон Миланд жилийн дараа л сая нэг үүдээ нээж байж. 1980-аад оны сүүлчээр Dolce&Gabbana эмэгтэй хувцасны коллекц голчлон гаргаж байсан бол 1990-ээд оноос эрчүүдэд зориулсан хувцас хэрэглэл болон үнэртэн, нүдний шил, цаг, түрийвч зэрэг бусад бүтээгдэхүүнээ гаргаж эхэлжээ.

Өдгөө Armani, Gucci, Versace, Prada, Moschino зэрэг бусад брэндтэй адилхан нэр хүндтэй болсон ч Dolce&Gabbana тансаг, дээд зэрэглэлийн гэхээсээ илүүтэй хотын ганган, дэгжин залууст зориулсан шинэлэг загвар гаргахыг эрхэмлэдэг. Тийм ч учраас Мадонна, Том Круз, Николь Кидман, Скарлет Иоханссон зэрэг урлагийн одод тэдний үнэнч хэрэглэгчдийн хүрээг тэргүүлдэг юм. 

Д.Долче, С.Габбана хоёр анх танилцсан цагаасаа хойш 20 шахам жил нэг гэрт хамтран амьдарсны эцэст 2005 онд салж буйгаа зарласан юм. “Гэхдээ энэ бол хайр сэтгэлийн салалт, бизнесийн хувьд бид хамтрагчид хэвээр үлдэнэ” хэмээн тэд мэдэгдэж байсан. Хэлсэн ёсоороо тэд өнөөдрийг хүртэл бизнесийн хамтрагчид хэвээр байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан