Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
ЖИНХЭНЭ ХАЙРАА ОЛООГҮЙ Л ЯВНА
Дуучин Жастин Бибертэй нэг нийлж, нэг салсаар бараг хоёр жилийн нүүр үзэх гэж буй дуучин Селена Гомез жинхэнэ хайр сэтгэлтэйгээ учраагүй л явна хэмээн “Seventeen” сэтгүүлийн шинэ дугаарт ярилцлага өгөхдөө хэлжээ. Үүнийхээ шалтгааныг “Магадгүй залуус надаас эмээдэг байх л даа” хэмээн тайлбарласан дуучин бүсгүй хүчирхэг эмэгтэй байхыг хамгийн их хүсч байгаагаа, мөн өнгөрсөн онд гаргасан “Come and Get It” цомог нь түүнд хэзээнээс дутагдаж байсан өөртөө итгэлтэй зан чанарыг авчирч өгсөн хэмээн ярьжээ.
Хүүхэд байхаасаа Диснейн клубт жүжиглэж эхэлсэн Селена өсвөр наснаасаа л олны танил болж, алдаршсан боловч өөртөө хэзээ ч итгэл төгс байж үзээгүй гэнэ. Учир нь, түүний дэргэд Майли Сайрус, Деми Ловато, Жонасын ах дүүс гээд үеийнх нь авъяаслаг олон хүүхэд байсан учраас тэдний сүүдэрт дарагдаж, өөрийгөө дандаа л тэднээс дутуу гэж үнэлдэг байж. Хоёр жилийн өмнө 20 нас хүрэхдээ Жастин Биберээс салж, жинхэнэ томчуудын ертөнцөд хөл тавьсан тэрээр сүүлчийн цомгоороо өөрийнхөө хүссэн сэдвээр дуулж, бас хүссэн амжилтдаа хүрсэн учраас одоо өөртөө их итгэлтэй болсон хэмээн “Seventeen”-д ярьжээ.
Дуучин Жастин Бибертэй нэг нийлж, нэг салсаар бараг хоёр жилийн нүүр үзэх гэж буй дуучин Селена Гомез жинхэнэ хайр сэтгэлтэйгээ учраагүй л явна хэмээн “Seventeen” сэтгүүлийн шинэ дугаарт ярилцлага өгөхдөө хэлжээ. Үүнийхээ шалтгааныг “Магадгүй залуус надаас эмээдэг байх л даа” хэмээн тайлбарласан дуучин бүсгүй хүчирхэг эмэгтэй байхыг хамгийн их хүсч байгаагаа, мөн өнгөрсөн онд гаргасан “Come and Get It” цомог нь түүнд хэзээнээс дутагдаж байсан өөртөө итгэлтэй зан чанарыг авчирч өгсөн хэмээн ярьжээ. Хүүхэд байхаасаа Диснейн клубт жүжиглэж эхэлсэн Селена өсвөр наснаасаа л олны танил болж, алдаршсан боловч өөртөө хэзээ ч итгэл төгс байж үзээгүй гэнэ. Учир нь, түүний дэргэд Майли Сайрус, Деми Ловато, Жонасын ах дүүс гээд үеийнх нь авъяаслаг олон хүүхэд байсан учраас тэдний сүүдэрт дарагдаж, өөрийгөө дандаа л тэднээс дутуу гэж үнэлдэг байж. Хоёр жилийн өмнө 20 нас хүрэхдээ Жастин Биберээс салж, жинхэнэ томчуудын ертөнцөд хөл тавьсан тэрээр сүүлчийн цомгоороо өөрийнхөө хүссэн сэдвээр дуулж, бас хүссэн амжилтдаа хүрсэн учраас одоо өөртөө их итгэлтэй болсон хэмээн “Seventeen”-д ярьжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл






















