Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Хойд Солонгос шинэ нэвтрүүлэг худалдаж авна
Хойд Солонгосын удирдлага “ВВС” компаниас гурван нэвтрүүлэг худалдан авахаар болсон тухай “The Independent” сонин мэдээлж байна. Хойдууд машины тухай “Top Gear”, цаг хугацааны аяллыг харуулдаг “Доктор Хэн” ба хүүхдийн “Teletubbies” хөтөлбөрийг худалдан авах гэрээ байгуулсан аж. Зурагтын нэвтрүүлгийг худалдан авах саналыг өнгөрсөн жил Британийн тал гаргасан бөгөөд Английн Гадаад харилцааны сайд “Ийм хаалттай нийгэмд дэлхий дахинаа болж байгаа зүйлсийн талаарх ойлголтыг сайжруулах сайн арга” гэж мэдэгдэн дэмжсэний дараа ийнхүү тохиролцоонд хүрчээ.

Гэхдээ Хойд Солонгосын тал шууд сонгоод авчихсангүй шоу нэвтрүүлгийн агуулгыг олон сарын турш нарийн судалсан байна. БНАСАУ-ын Засгийн газрын комиссын төлөөлөгч “Манай удирдлага эдгээр нэвтрүүлэгт юун тухай өгүүлдэг, солонгосчуудад тохирох эсэх талаар сайн судалж үзсэн. Улс төрийн агуулгатай зүйл тохирхохгүй, шоу тохирно” гэж мэдэгджээ.
Нэвтрүүлгийг Хойд Солонгосын төв телевизээр явуулна. Одоохондоо Хойд Солонгостоо “Its So Funny” нэртэй шоу хамгийн алдартайд тооцогддог. Энэ шоуд цэргийн хувцас өмссөн жүжигчид улсынхаа удирдагчдын агуу, лут гэдгийг зүйл бүрээр онцолдог. Хойд Солонгос дэлхийн хамгийн хаалттай улс бөгөөд өөр улсын ямар ч нэвтрүүлэг үзэхийг хуулиар хориглодог гэнэ. Зөвхөн өнгөрсөн жилийн дотор гэхэд л гадаадын зурагтын нэвтрүүлэг үзэж байгаад баригдсан 80 хүнийг цаазаар авсныг Өмнөд Солонгосын сайтууд мэдээлж байна.
Өмнөд Солонгос, Өрнөдийн зурагтын нэвтрүүлэг үзсэний төлөө цаазаар авдаг улсад Британийн төв телевизийн бүтээгдэхүүнийг худалдан авна гэдэг үнэхээр дуулиантай үйл явдал. Учир нь, тус улсын иргэд Хойд Солонгост зөвшөөрөгдөөгүй гадаадын нэвтрүүлэг бүү хэл өөр улсын мөнгөн тэмдэгтээр тооцоо хийгээд цаазаар авахуулдаг.
Цаазаар авах ялыг нь тойрсон дуулиан шуугиан ихээр дэгдээсэн Чан Сон Тэкийг гадаадын мөнгөөр наймаа хийсэн гэж буруутгаж байсан юм. Хойд Солонгост зурагтын нэвтрүүлэг гэлтгүй өөр улсад үйлдвэрлэгдсэн олон зүйл хориотой.

0 Сэтгэгдэл