Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Янукович оросын цэргүүдэд бууж өгөөд хорионд байсан гэнэ

Украины Улсын аюулаас хамгаалах албаны дарга Валерий Гелетей телевизийн “Интер” сувагт өгсөн ярилцлагадаа тус улсын ерөнхийлөгч асан Виктор Януковичийг эх ороноосоо хэрхэн зугтаасан тухай нууцыг дэлгэсэн байна.
Түүний хэлснээр бол Украины ард түмний төлөөлөл эрхэм ерөнхийлөгч Виктор Янукович эхлээд оросын цэргийнхэнд бууж өгсөн гэнэ. “Ерөнхийлөгч Виктор Янукович эхлээд оросын цэргийнхэнд бууж өгөөд Ростов-на-Донд хэвлэлийн бага хурал хийж олны өмнө гарахаа хүртэл ОХУ-ын нутагт хорионд байсан” гэж Гелеьей хэлжээ. Тэр бас Янукович эх орноосоо явах хүртлээ төрийн хамгаалалтаас татгалзаж өөрийнхөө хамгаалалтад ажиллаж байсан хүмүүсийн ажлаас нь чөлөөлсөн тушаал бичсэн гэсэн байна. Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн эх орноосоо зугтаасан хэргийг одоо Украины ерөнхий прокурорын газар шалгаж эхлээд байгаа гэж Улсыг Аюулаас хамгаалах газрын дарга хэлжээ.
Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович эх орноо орхин зугтаасан тухай хоёрдугаар сарын 22-нд орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн юм. Ингэснээр түүнийг Украины ерөнхийлөгчийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг Украины парламентт Дээд Рада гаргаж ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр парламентын тэргүүн Александр Турчиновыг томилсон юм.
Украины ерөнхийлөгчийн сонгууль ирэх тавдугаар сарын 25-нд болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан